Тогонд цохиулаад нас барсан гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #613

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дөнгөж сая peace mall руу гардаг гарцан дээр хүүхэд борооны усанд зам гарч яваад тогонд цохиулаад нас барчихлаашд” гэсэн пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Тогонд цохиулсан иргэн нас барсан гэх мэдээлэл худал. Тухайн иргэний биеийн байдал тогтвортой хэвтэн эмчлүүлж байгаа гэж ГССҮТ-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

2023 оны 07 дугаар сарын 23-ны 19:42 цагт Эрүүл Монгол Хүн нэртэй хаягаар “Дөнгөж сая peace mall руу гардаг гарцан дээр хүүхэд борооны усанд зам гарч яваад тогонд цохиулаад нас барчихлаашд” гэсэн пост оруулсан нь 2.2 мянга гаруй реакц, 235 сэтгэгдэл авч, 314 удаа цааш түгээсэн байна.

Тухайн үед тогонд цохиулсан хүнд анхны тусламж үзүүлж, ухаан орсон талаар мэдээлэл гарсан ч дээрх постод залруулга хийгээгүй ба цааш нь түгээсээр байна.

Тухайн үед тогонд цохиулсан хүнд анхны тусламж үзүүлж, ухаан орсон талаар мэдээлэл гарсан ч дээрх постод залруулга хийгээгүй ба цааш нь түгээсээр байна.

Тодруулбал 07 дугаар сарын 25-ны 11:53 цагт Bat-erdene Lkhagva гэх хэрэглэгч шэйр хийсэн байна.

Иймээс 07 дугаар сарын 25-ны 14:50 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлэл хариуцсан мэргэжилтнээс тодруулга авч, дараах мэдээллийг хүргэж байна.

Тогонд цохиулсан иргэн нас барсан гэх мэдээлэл худал. Тухайн иргэний биеийн байдал тогтвортой хэвтэн эмчлүүлж байгаа. Тогонд цохиулснаар зүрх судас, дотор эрхтний үйл ажиллагаа хямардаг тул хянах үүднээс үргэлжлүүлэн хэвтүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гарын булчин хэсэгт бага зэргийн түлэгдэлт шархтай байгааг боолт хийж, эмчилж байна” гэсэн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document