Search

“Playtime-2023”-ийг тараахаас өөр аргагүй болсон гэх бичлэг энэ жилийнх биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #612

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ШУУРХАЙ: Монгол шилтгээнд 2өдрийн турш болсон Play-time арга хэмжээг 03цагын орчимд албадан тарааж өндөрлүүлсэн байна. Очихыг тийм ч их хүсээд байх зүйл биш бололтой” гэсэн тайлбартай, рок хөгжимд бүжиглэж байгаа залуусын бичлэгт Монгол шилтгээн дэх Play time хөгжмийн наадмын талбайн хэсэгт ус тогтсон зураг байршуулсан мэдээлэл гаргажээ.

Баримт шалгалтын үр дүн

Цахим орчинд байнга сэргээн түгээдэг бичлэг бол 2010 оны наадмын үеийнх. 2009 оноос “Монгол шилтгээн”-д зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед цэвэр рок, металл, инди зэрэг урсгалын хамтлаг дуучдын хүрээнд хоёрхон тайзтай зохион байгуулдаг байсан бол 2013 оноос хөгжмийн жанраа тэлсээр одоо 10 тайзтай болсон гэжээ.

2023 оны 07 дугаар сарын 8-ны өглөөний 07:52 цагт Талын Монгол нэртэй хаягаар “ШУУРХАЙ: Монгол шилтгээнд 2өдрийн турш болсон Play-time арга хэмжээг 03цагын орчимд албадан тарааж өндөрлүүлсэн байна. Очихыг тийм ч их хүсээд байх зүйл биш бололтой” гэсэн тайлбартай, рок хөгжимд бүжиглэж байгаа залуусын бичлэгт Монгол шилтгээн дэх Play time хөгжмийн наадмын талбайн хэсэгт ус тогтсон зураг байршуулсан бичлэг оруулсан нь 3.4 мянга гаруй реакц, 2.2 мянган сэтгэгдэл авч, 1.9 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.

Уг бичлэг нь Playtime-2023 хөгжмийн наадмын үеийнх биш бөгөөд үе үе сэргээн түгээдэг бичлэг байна.

Хэдийгээр уг бичлэгийг энэ жилийн Playtime наадмынх гэж бичээгүй ч контекст нь согтуурч, мансуурч, толгойгоо эргүүлсэн, биеэ авч явах чадваргүй болсон залуусыг үер усны аюулаас хамгаалж, хүчээр тараахаас өөр аргагүй болсон мэт ойлголт төрүүлэхийг зорьсон ба ихэнх хэрэглэгчид энэ утгаар хүлээж авсан нь сэтгэгдэл болон шэйрлэсэн байдлаас харагдаж байна.

Уг бичлэгийн эх сурвалжийг мөшгихөд хамгийн өндөр хандалт авсан нь 2017 онд “Залуусын их дурлаад буй Playtime 2016” гэх тайлбартай оруулсан пост байна.

Гэхдээ 2016 оны тайз заслыг Playtime Festival албан ёсны пэйжид оруулснаас харвал өөр байна. Тайзны урд бүжиглэж буй бичлэгт хар өнгийн хашаа суулгасан байгаа бол 2016 оны тайзыг зөөврийн саарал хашаагаар тусгаарласан байна. Мөн шалгаж буй бичлэгт тайз задгай бөгөөд 10 орчим метрийн зайд жижиг дэлгэц харагдаж байна. Харин 2016 оны тайз нь битүү ба хоёр талдаа залгаад том дэлгэц байршуулсан байна.

Уг бичлэгийг Монгол Хүү нэртэй хаягаас “ПТ-ын нэрийн хуудас болсон домогт бичлэг эцсийн эцэст гарч ирлээ” гэсэн тайлбартайгаар 07 дугаар сарын 7-нд шэйрлэсэн байна. Энэ хаягаас “Плейтаймд өнгөрсөн шөнө нэгийгээ алсан байна ш д” гэсэн пост оруулаад устгасан ч Twitter сүлжээнд дэлгэцийн зураг байдлаар явсаар байна.

АЛБАНЫ ТОДРУУЛГА:

07 дугаар сарын 17-нд ЦЕГ-ын ХМТ-өөс лавлахад: “PlayTime хөгжмийн наадмын үеэр хүний амь нас эрсэдсэн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болно. Тус хоёр хүн алагдсан гэх мэдээ нь худал, ташаа болно” гэсэн хариулт өгсөн.

Энэ мэтчилэн Play time хөгжмийн наадамтай холбоотой түгэж байгаа мэдээллүүдэд зохион байгуулагчдаас тодруулга мэдээлэл авсныг дор хүргэж байна.

“Энэ сарын 6-наас 8-ны хооронд гурван өдрийн турш Playtime хөгжмийн фестивалийг зохион байгуулахаар төлөвлөж ажилласнаас эхний хоёр өдөр эрсдэл хамгааллын өндөр бэлтгэлтэйгээр өрнүүлж, гурав дахь өдрийн арга хэмжээг цуцалсан.

Байгалийн үзэгдэл, үерийн эрсдэл өндөр байсан тул бид бэлтгэл ажилдаа болоод, хөгжмийн наадмын үеэрх зохион байгуулалтдаа онцгой анхаарч ажилласан. Тухайлбал, 900 гаруй тонн хайрга, дайрга ачуулан авчирч, голын эрэгт хамгаалалт, нэмэлт далан босгосон. Мөн тухай бүрд эрсдэлийн үнэлгээг хийж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад танилцуулж байсан. Түүнчлэн наадмын дундуур үерийн эрсдэлийн талаарх анхааруулгыг тайзнаас цаг тутамд өгч байсан нь тэнд цугласан залуусыг мэдээллээр хангаж, эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлсэн.

Тухайн үед хотод борооны улмаас үерт автсан талаар болон түүнтэй холбоотой батлагдаагүй мэдээллүүд сошиалд ихээр гарсан. Энэ үед ч Монгол шилтгээн дэх нөхцөл байдал хүндрээгүй байсан. Бид согтууруулах ундааны хэрэглээг зохистой байлгахыг уриалж, хэтрүүлсэн хэрэглэгч байвал худалдахаас татгалзах чиглэл өгч ажилласан. ОБЕГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Playtime-тай холбоотой мэдээллийг хүлээн авч, байдал хүндэрвэл хязгаарлана гэдгийг ойлгож байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, эрсдэлээс хамгаалахаар хэрэгжүүлж байгаа мэргэжлийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Тиймээс ямар нэг эмх замбараагүй байдал үүсгээгүй. Эхний өдөр шөнийн 01:00 цагт, хоёр дахь өдөр нь 02:00 цагт үндсэн тайзыг хаасан. 07 дугаар сарын 7-ны өдөр ОБЕГ-ын мэргэжилтэн ирж, нөхцөл байдалтай танилцсан. Гурав дахь өдрийн арга хэмжээг цуцлах шийдвэр гарч, 02:00 цагийн үед хаалгаа барьсан. Зохион байгуулагчдын зүгээс эрдэлийг үнэлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд эмх замбаагүй байдал үүсгээгүй, ямар нэг ноцтой хэрэг гараагүй. Энэ жилийн фестивалийн зохион байгуулалтад 150 гаруй хүн ажиллалаа. Оролцогчдыг бухимдуулах гол шалтгаан нь түгжрэл байсан.

Жижиг маргаан, үл ойлгоцлоос үүдсэн зөрчил 10 гаруй гарсныг хамгаалалтын ажилтнууд зохицуулж, хэвийн болгосон. Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газарт дуудлага өгөхүйц ноцтой хэрэг, гэмтэл, осол гараагүй.

Цахим орчинд байнга сэргээн түгээдэг бичлэг бол 2010 оны наадмын үеийнх. 2009 оноос “Монгол шилтгээн”-д зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед цэвэр рок, металл, инди зэрэг урсгалын хамтлаг дуучдын хүрээнд хоёрхон тайзтай зохион байгуулдаг байсан бол 2013 оноос хөгжмийн жанраа тэлсээр одоо 10 тайзтай болсон. Мөн ирэх жилүүдэд дэд бүтэц, байршил зэргээ судалж, оролцогчдод илүү тав тухтай, түгжрэл, хүндрэл үүсгэхээргүй хувилбараар зохион байгуулахаар ярилцаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document