Ёлын амны мөс гэссэн гэх бичлэг Монголд биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #608

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ёлын амны мөс гэсээд яг одоо ийм байдалтай байна гэнэ” гэсэн тайлбартай хавцал дунд 4 машин үерт урсаж буй бичлэгийг түгээж байна.

Баримт шалгалтын үр дүн

Арабын Нэгдсэн Эмират улсын Вади Шаис хэмээх байгалийн цогцолбор газар болсон үерийн үеэр 4 машин урссан нь тухайн үед олон нийтийн анхааралд өртөж байжээ. Дөрвөн машин үерт урсах үед дотор нь хэн нэгэн байгаагүй ба машиныг жолоодож явсан 4 хүн амжиж зугтаж чадсан болохыг Khaleej Times 2020 оны 09 дүгээр сарын 29-нд мэдээлсэн байна.

2023 оны 07 дугаар сарын 20-нд Э.Анхбаяр гэдэг фэйсбүүк хэрэглэгч “Ёлын амны мөс гэсээд яг одоо ийм байдалтай байна гэнэ” гэсэн тайлбартай хавцал дунд 4 машин үерт урсаж буй бичлэгийг түгээж 4.4 мянга гаруй реакц, 1.2 мянган сэтгэгдэл авч, 2.2 мянга гаруй шэйрийн хандалт авсан байна. 

  • Энэхүү бичлэгийг оруулсан хэрэглэгч хуурамч мэдээлэл гэдгийг мэдсээр байж түгээж байгаа нь “зарим тэнэгүүд нь итгээд чатаар дарамтлаад бшдээ” гэх сэтгэгдлээс нь ойлгогдохоор байна. Харин энэ бичлэгийг үзээд, итгэж гайхсан, эсвэл хуурамч гэдгийг нь хэлж сэтгэгдэл бичсэн, худал мэдээлэл гэж сэрэмжлүүлж цааш түгээсэн гээд ямар агуулгатайгаас үл хамааран идэвхжүүлсэн л бол цахим платформын алгоритм тухайн хэрэглэгчийг энэ төрлийн мэдээлэл сонирхдог гэж кодлоод цаашид ижил мэдээллийг харуулахаар ажиллана. Мөн хуурамч мэдээллээр 8 мянга орчим хандалт авсан Э.Анхбаяр гэх хэрэглэгчийн дараа дараагийн оруулсан мэдээлэл энэ хэмжээнд хандалт авсаар байх тул энэ төрлийн хуурамч мэдээллийг /disinformation-ийг/ шалгаж, бодит зөв мэдээллийг хүргэн, хуваалцсан хүн бүрт хүргэх шаардлагатай юм.

Бид нийтлэгдсэн бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад Арабын Нэгдсэн Эмират улсад 2020 онд болсон үерийн тухай мэдээллүүд илэрцээр гарч ирж байв. Үүнд тус улсын The National, Gulf News, Khaleej Times зэрэг хэвлэл мэдээллүүд энэ үйл явдлын талаар мэдээлсэн байна.  

Арабын Нэгдсэн Эмират улсын Вади Шаис хэмээх байгалийн цогцолбор газар болсон үерийн үеэр 4 машин урссан нь тухайн үед олон нийтийн анхааралд өртөж байжээ. Дөрвөн машин үерт урсах үед дотор нь хэн нэгэн байгаагүй ба машиныг жолоодож явсан 4 хүн амжиж зугтаж чадсан болохыг Khaleej Times 2020 оны 09 дүгээр сарын 29-нд мэдээлсэн байна. 

Үер болсон хавцал нь олон нийтийн амралт, чөлөө цагаа өнгөрүүлдэг Вади Шаис байгалийн цогцолбор газрын нэг хэсэг бөгөөд ширүүн борооны дараа үер тохиолдох эрсдэл их байдгийг тус улс дахь сайн дурын авран хамгаалах байгууллагын үүсгэн байгуулагч Али Ал Шаммари олон нийтэд анхааруулдаг болохыг The National-д онцолсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document