“Титаник” хөлгийг үзэхээр яваад ор сураггүй алга болсон “Титан” шумбагч онгоцны доторх бичлэг ил боллоо” гэх бичлэг нь 2021 оны өөр үйл явдлынх байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #595

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

““Титаник” хөлгийг үзэхээр яваад ор сураггүй алга болсон “Титан” шумбагч онгоцны доторх бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гэтэл энэ бичлэг нь “Титан” шумбагч онгоц сүйрэхээс өмнөх бичлэг биш 2 жилийн өмнө буюу 2021 онд тус хөлгөөр зорчиж байсан Аарон Ньюманы бичлэг юм.

2023 оны 06 дугаар сарын 26-нд genz.mn гэх хаягтай фэйсбүүк хуудас ““Титаник” хөлгийг үзэхээр яваад ор сураггүй алга болсон “Титан” шумбагч онгоцны доторх бичлэг ил боллоо” гэсэн гарчигтайгаар 06 дугаар сарын 18-нд сүйрсэн шумбагч онгоцны доторх бичлэгийн хамт постолсон байна. Уг бичлэг 7.9 мянга гаруй реакц, 364 сэтгэгдэл авч, 2 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Гэтэл энэ бичлэг нь “Титан” шумбагч онгоц сүйрэхээс өмнөх бичлэг биш 2 жилийн өмнө буюу 2021 онд тус хөлгөөр зорчиж байсан Аарон Ньюманы бичлэг юм. Дээрхтэй ижил төөрөгдүүлсэн мэдээллийг AFP Factual, Boom, The Quint зэрэг баримт шалгах байгууллагууд шалган нийтэд мэдээлсэн байна.

Бид Youtube-д “titan submersible passengers” гэсэн түлхүүр үгээр хайж үзэхэд сүйрсэн шумбагчийн талаар мэдээний бичлэгүүд гарч ирж байсан ба үүнээс 2023 оны 06 дугаар сарын 22-нд CBS News телевизийн сувгийн ярилцлагад 2021 онд Аарон Ньюман OceanGate компанийн шумбагчид зорчиж байсан тухайгаа ярилцахын зэрэгцээ тухайн үед өөрийн хийсэн бичлэгээ хуваалцсан байна. 

“Титаник” хөлгийн бичлэг доторх бичлэгийн 0:42 дахь секундэд Аарон Ньюман бичлэг хийж байгаагаа харуулсан байна.

Аарон Ньюман CBS News телевизийн сувагт 06 дугаар сарын 22-нд ярилцлага өгч буй нь

Daily Mail 2021 оны 11 дүгээр сарын 13-ны мэдээлэлдээ Аарон Ньюман болон Бриджет Бакстон нар бусад зорчигчдын хамт OceanGate компанийн “Titan” шумбагчид зорчсон тухай тайлбарлаж байсан байна.

Мөн тэрээр 06 дугаар сарын 22-нд өөрийн фэйсбүүк хаягаараа 2021 онд зорчих үеэрээ хийсэн бичлэгүүдээ нийтэлсэн (энд ба энд) байна. Харин тус бичлэгүүд нь бидний шалгасан онгоц сүйрэхийн өмнөх бичлэгийн эвлүүлэгт ашиглагдсан байна.

Шалгасан мэдээлэлд ашигласан бичлэгийн хэсэг

Аарон Ньюман фэйсбүүк хаягтаа нийтэлсэн бичлэгийн хэсэг

Мөн шалгасан бичлэгт 6 хүн буюу 5 эрэгтэй, 1 эмэгтэй бичигдсэн байсан бол 06 дугаар сарын 18-нд сүйрсэн шумбагчид эмэгтэй хүн суугаагүй, 5 эрэгтэй хүн зорчиж явахдаа амиа алдсан. Сүйрсэн “Titan” шумбагч онгоцонд OceanGate компанийн захирал Стоктон Раш, Британийн бизнесмэн Хамиш Хардинг, Пакистаны бизнесмэн Шахзада Давүүд болон түүний хүү Сулеман мөн Франц шумбагч Поль-Анри Наржоле нар зорчиж явсныг New York Times мэдээлсэн байна.

Харин “Титан шумбагч сүйрэхээс өмнөх” гэх бичлэгийн 0:40 секундэд гарсан эмэгтэй нь далайн археологич Бриджет Бакстон болохыг The Quint мэдээлсэн байна.

Daily Mail 2021 оны 11 дүгээр сарын 13-ны мэдээлэлдээ Аарон Ньюман болон Бриджет Бакстон нар бусад зорчигчдын хамт OceanGate компанийн “Titan” шумбагчид зорчсон тухай тайлбарлаж байсан байна.

06 дугаар сарын 18-нд OceanGate компанийн “Titan” шумбагч живсэн Титаник хөлөг онгоцны үлдэгдэлийг үзэхээр шумбах явцдаа холбоо тасран 22-ныг хүртэл үргэлжилсэн хайх ажиллагааны үр дүнд шумбагч онгоцны үлдэгдлийг олж, далайн гүн дэх даралтын улмаас бяцарч сүйрсэн болохыг АНУ-ын Далайн эргийн хамгаалах алба мэдэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document