Украины цэргийн тагнуулын дарга Буданов үхсэн гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #585

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Украины цэргийн тагнуулын байгууллагын дарга Кирило Буданов Оросын пуужингийн дайралтад шархдсаны улмаас нас барсан тухай мэдээлэл фэйсбүүкт тархсан байна

Баримт шалгалтын үр дүн

Будановын үхлийн талаарх мэдээлэл нь худал бөгөөд тэрээр 06 дугаар сарын 18-наас хойш хэвлэл мэдээлэлд ярилцлага, өгсөн зургаа авхуулсан байгаа мэдээллүүдийг харж болно. Т

Украины цэргийн тагнуулын байгууллагын дарга Кирило Буданов Оросын пуужингийн дайралтад шархдсаны улмаас нас барсан тухай мэдээлэл фэйсбүүкт тархсан байна (энд, энд бас энд). Тодруулбал тэрээр 05 дугаар сарын 29-нд Оросын кинжал пуужинд оногдон тэндээсээ Польшоор дамжин Германы Рамштейны цэргийн баазын эмнэлэгт хүргэгдэн 06 дугаар сарын 18-нд нас барсан болохыг Украины Радад төлөөлөгч байсан Илъя Кива мэдээлсэн гэжээ.

Будановын үхлийн талаарх мэдээлэл нь худал бөгөөд тэрээр 06 дугаар сарын 18-наас хойш хэвлэл мэдээлэлд ярилцлага, өгсөн зургаа авхуулсан байгаа мэдээллүүдийг харж болно. Тодруулбал тэрээр 06 дугаар сарын 20-нд Украин дахь Японы элчин сайд Мацуда Куниноритой уулзахдаа зургаа авхуулсаныг Украины Гадаад хэргийн яамны дэд сайд Эмин Джапарова өөрийн фэйсбүүк хуудсаараа постолсон байна. 

Цаашлаад тэрээр мөн өдөр Украины “Перший” телевизэд ярилцлага өгсөнийг Wall Street Journal-ийн сэтгүүлч Ярослав Трофимов мэдээлжээ. Буданов мөн өөрийг нь үхсэн гэдэг мэдээлийг няцаан Kyiv Post мэдээллийн вэб сайтад 06 дугаар сарын 19-нд гарсан мэдээлэлд ярилцлага өгч байсан байна.

Түүний үхсэн гэх мэдээллийг Оросыг дэмжигч Телеграм хаягууд болон Риа Новости зэрэг мэдээллийн сувгууд түгээж байсан ба Буданов 05 дугаар сарын 29-нд Оросын пуужингийн дэлбэрэлтээс хүнд шархдсан гэх мэдээллээс хойш түүний эрүүл мэндийн байдлын тухай мэдээллийг хүргэсээр байсан байна. 

Хэдийгээр 05 дугаар сарын 29-нд Украины цэргийн тагнуулын байр пуужингийн дэлбэрэлтэд өртсөн тухай мэдээлэл байгаа ч түүнийг энэ үйл явдлаас болж шархдсан тухай мэдээлэл батлагдаагүй юм. Түүнчлэн түүнийг Германы Рамштейн дахь цэргийн эмнэлэгт хүргэгдсэн эмчлүүлсэн гэх мэдээлэл нь худал болохыг Newsweek 06 дугаар сарын 20-нд мэдээлсэн байна. Эдгээрт “энэ мэдээлэл Оросын суртал ухуулга бөгөөд уг мэдээллийг түгээгчид Германы Штерн мэдээллийн вэб сайтын мэдээллийг эх сурвалж гэж дурдсан байна. Гэтэл энэ нь зохиомол агуулга болохыг Штерн 06 дугаар сарын 17-нд болохыг өөрсдөө мэдээлж Будановыг үхсэн талаарх мэдээлэл огт гаргаагүй харин хамгийн сүүлд 02 дугаар сарын 28-нд Будановын талаар мэдээлж байсан” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document