“Хувийн мессежээр “тийм” гэж хариулна уу”, эсвэл “сайн уу гэж хэлнэ үү” гэсэн бол луйвар гэж ойлгоорой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #570

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зээл олгоно гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаягаар түгээсэн мэдээлэл байна. Хаяг, зургаар шалгах аргыг туршаад үзээрэй.

2023 оны 06 дугаар сарын 13-14-нд Prisca Ahonou нэртэй хаягаас “Е БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА” нээлттэй группэд “Буцааж төлөхгүйгээр 30,000,000 авна гэвэл та итгэхуу?? ОУ тусламж цаана чинь тараагдаад дуусч байна Ок гэж бичээрэй”, “Монгол Улсын иргэн бүр 2023 оны 5-р сарын 20-ноос 2023 оны 6-р сарын 20-ны хооронд гэр бүлийн тэтгэлэгт хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой тул хувийн мессежээр “Тийм” гэж хэлэн энэхүү боломжийг ашиглаарай”, “НҮБ-аас 30,000,000 төгрөгийг бүх ноцтой Монгол хүнд өгч байна.Дэлгэрэнгүй мэдээллийг нууцаар “бэлэг” гэж бичнэ үү” гэх мэтээр зар оруулсныг 259 удаа идэвхжүүлсэн байна.

Энэ хэмжээгээр хуурамч мэдээлэлд өртөж, хохирох эрсдэл үүсэх тул баримт шалгах энгийн аргуудаар нягтлахыг дахин сануулъя.

FACTCHECK: Дараах байдлаар шалгаарай.

Хаягийг шалгах

Prisca Ahonou нэр дээр дарж ороход “Е БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА” нээлттэй бүлгэмд оруулсан зарууд нь л гарч ирнэ. Хаягийн баруун дээр байх гурван цэг /… / дээр дарж, “View main profile” дээр дарж үндсэн хаягийг хараарай.

About буюу танилцуулга хэсгийг үзэхэд Баруун Африкийн Бенин улсын Абомей хотод байршилтай гэсэн байна. Мөн хавтасны болон нүүр зургаа сольсноос өөр нээлттэй мэдээлэл оруулаагүй байна. Энд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэх тухай ямар нэг мэдээлэл байхгүй ба танилцуулгаас харахад монголчуудад хөнгөлөлттэй зээл, бэлэг, олон улсын тусламж түгээх хэмжээний байгууллага биш байна.

Зургаар хайх

Нүүр зургийг нь зургаар хайх аргаар шалгаж үзээрэй. Ингэхийн тулд утсаар орж байгаа бол зураг дээр дарж ороод зургийг хадгалж аваарай. Google lens аппликейшнд /байхгүй бол татаж аваад/ хадгалсан зургаа оруулаад хайгаад үзээрэй.

Компьютерт зургаар хайхдаа зураг дээр маусын курсороо аваачаад баруун товчийг дараад гарч ирсэн сонголтоос Google search with image гэснийг сонгож хайж боломжтой.

Шалгаж буй мэдээллийг түгээсэн хаягийн ашигласан зураг нь Украины Запорожье мужийн захиргааны вэбсайтад 2018 оны 04 дүгээр сарын 17-нд гарсан “ЗАПОРОЖЬЕ ХОТЫН ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД “ОНЫ ШИЛДЭГ БАГШ” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА” гэх гарчигтай мэдээнд дурдсан шагнуулсан багш нарын нэгийнх нь зураг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document