2023 оны 06 дугаар сарын 14-нд “Онон.З 𝗢𝗼𝗻𝗼𝗼._offical” нэртэй пэйж нээгээд “З̲у̲р̲г̲а̲н̲ ̲д̲э̲э̲р̲х̲ ̲т̲о̲о̲г̲ ̲т̲а̲а̲с̲а̲н̲ ̲э̲х̲н̲и̲й̲ ̲550 ̲х̲ү̲н̲ ̲100.000₮̲ ̲м̲ө̲н̲г̲ө̲н̲ ̲ш̲а̲г̲н̲а̲л̲ ̲а̲в̲а̲х̲ ̲б̲о̲л̲н̲о̲.̲..” гэсэн тайлбартайгаар жүжигчин З.Ононгийн бэлэг тараах тухай хийсэн лайвын хажууд дүрс оруулсан бичлэгийг шууд тоглуулжээ. Уг постын сэтгэгдэл хэсэгт “ТАЙЛБАР!!!!!!Энэ шууд дамжуулалтыг одоо бүх бүлгүүдтэйгээ хуваалцаж, надаас ирсэн мессежийг хараарай”, мөн “”ЭНДЭЭС БҮРТГҮҮЛНЭ ҮҮ” холбоос хавсаргасан коммент оруулсан байна. Хоёр удаа тоглуулсан уг бичлэгийг нийт 45.7 мянган удаа үзэж, 4.2 мянга гаруй коммент үлдээжээ.
Олон дагагчтай хэрэглэгчийн өмнө нь хийсэн лайвыг ашиглан хуурамч тайлбар тавьж, бүртгүүлэх холбоосоор хувийн мэдээллийг авах зорилготой энэ төрлийн хуурамч мэдээллийг баримт шалгах энгийн аргуудаар шалгаж сураарай.
FACTCHECK: Дараах байдлаар шалгаад үзээрэй
Хаягийг шалгах
Шалгаж буй мэдээллийг түгээсэн хаягийн нэр дээр дарж ороод Page transparency буюу хуудсын ил тод байдлыг хараарай. Онон.З 𝗢𝗼𝗻𝗼𝗼._offical гэх хаягийг 2023 оны 06 дугаар сарын 14-нд нээж, хоёр удаа бичлэг оруулсан байна.
Харин жүжигчний өөрийн хөтөлдөг жинхэнэ хаягийг хайхын тулд Facebook-ийн хайлт хэсэг дээр “Онон.З 𝗢𝗼𝗻𝗼𝗼” гэх нэрийг оруулж үзээрэй.
Ингээд Онон.З Oonoo нэртэй албан ёсны хаяг нь гарч ирэх ба 2018 оны 03 дугаар сарын 28-нд “Onon Oonoo” нэртэй анх нээж байсан пэйж гарч ирлээ.

Шалгаж буй мэдээлэлд ашиглсан бичлэг нь жүжигчин Ооноогийн хөтөлдөг пэйжид 2022 оны 03 дугаар сарын 18-нд “Hello Mongolia” байгууллагын бүтээгдэхүүнийг сурталчилж азтан тодруулах тухай лайв байна. Энд эхний 550 хүнд 100 мянган төгрөг өгөх тухай мэдээлэл байхгүй.