2023 оны 05 дугаар сарын 23-нд “НМ store” хаягаас “ХОСЛОЛ ҮНЭ~ 9.900₮ хосоороо Материал маш гоё 2 хослол үнэ ч маш боломжийн БЭЛЭН худалдаалж байна. Энэ постоо 10 группт шэйр хийгээд #АВАЯ гээд бичээрэй авах хүмүүс байна уу?
Хандалт харах пост учир авах хүмүүс Гое ээж
Гое store
дараад 10 группт шэйр хийсэн байх шаардлагатайг анхаарна уу
Энэ холбоосоор ороод
Ebarimt Буцаан Олголт
join group мартваа
шэйр хийсэн бол шууд захиалга нь баталгаажин шүү
” гэсэн пост оруулсан нь 697 шэйр авчээ.
Дээр дурдсан группүүдэд мөн хуурамч зар оруулж, азтан шалгаруулна гэсэн постууд оруулсаар байна.
FACTCHECK: Эргэлзээтэй мэдээллийг шалгах анхан шатны аргаар нягтлаарай.
Зургаар хайх
Зарж буй хослолын зургийг Google Reverse image search цэсээр хайхад Египет дэх Амазон худалдааны сайтад зарагдаж байгаа бараа байна. Уг хослол нь 374.99 египет фунт буюу төгрөгөөр хөврүүлбэл 41,777 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.
Монголбанкны валютын ханшийн 05 дугаар сарын 31-ны өдрийн мэдээлэлд египет фунт 111.39 төгрөгтэй тэнцэж байна.

Агуулгаар хайх
Шалгаж буй мэдээлэлд хямдхан зарж байгаа хослолыг авах газрын хаяг, цагийн хуваарь гэж байхгүй, харин бусад пэйжийг лайк дарж, шэйр хийснээр худалдан авах боломжтой болно гэсэн нь хуурамч мэдээллээр идэвхжүүлж, хандалтаа өсгөх гэсэн санаархал гэж үзэх үндэслэлтэй.
Ингэж хуурамч мэдээллээр хандалтаа өсгөж, илүү олон хүнд харагддаг болсон хойноо хувийн мэдээлэлд халдах, хуурамч зарын дагуу урьдчилгаа аваад бараа өгөхгүй байх гэх мэт цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй хэрэглэгчийн хүрээг улам тэлж байгаа хэлбэр юм.
Тиймээс итгэмээргүй хямд үнээр бараа авах боломж, азтан шалгаруулах, үнэгүй зүйл зэргийг амласан мэдээлэлд хэрсүү хандаарай.