Түүхэн алдарт зураач Леонардо да Винчи өөрийн Мона Лизагийн бүтээлийн дүрийн хамт авхуулсан гэх зураг фэйсбүүкт зарим хэрэгчлэгчид түгээн (энд, энд, бас энд) өндөр хандалт авсан байна. Энэ зургийг зургаар хайх болон зургийн өнгө, шинж тэмдэгийг үзвэл хиймэл оюун ухаанаар буюу Midjourney программаар бүтээсэн байхаар байна.
Зургийг Google хайлтын систем дэх зургаар хайх функцаар хайж үзэхэд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зураг хуваалцдаг фэйсбүүк дэх Midjourney Official групп болон хандалт авах, наргиа үүсгэх зорилгоор Твиттер, Фэйсбүүк, Реддит зэрэгт постлогдож байсан байна.
Мөн ижил өнгөтэй зургуудыг Midjourney программаар үүсгэх боломжтой ба тус программаар ижил хэв маягтай зургууд бүтээж болох юм. Түүнчлэн, ижил аргаар бүтээсэн зургуудаар өндөрт хандалт авч байсан тохиолдлуудыг харж болно.
Тус зургийг хиймэл оюун ухаанаар хийсэн гэдгийг тод харуулах олон хуруу, тэгш бус хэмтэй нүүр, хуруу, хөлний бүтцийг ил тод ажиглагдахгүй түүнчлэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг тогтоодог программууд болох AI or Not болон Hugging Face зэрэг хэрэглүүрүүд зургийг таньж, оновчтой дүгнэж чадахгүй байгаа юм.

Гэхдээ тус зургийг сайн ажиглавал зургийн зүүн дээд хэсэгт байгаа хөрөг зурагт буй хүний хуруу сунгагдсан, зохистой бүтэцтэй харагдахгүй байна.
Мөн уншигчдадаа сануулахад 1816 онд Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепс (Joseph Nicéphore Niépce) фотоаппаратыг зохион бүтээн одоогийн байдлаар түүний 1826 онд авсан зураг нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн дэлхийн хамгийн анхны зураг болж үлдсэн байна.
Харин Леонарда да Винчи анхны фотоаппарат зохион бүтээгдэхээс 300 гаруй жилийн өмнө амьдарч байсан буюу тэрээр 1519 онд 67 настайдаа нас баржээ.