Нимбэгний шүүсийг аспиринтай хольсон зуурмагаар батгыг бүрэн эмчлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #537

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нимбэгний шүүсийг аспиринтай хольж хэрэглээд батганаас насан туршдаа салаарай гэх мэдээлэл түгээсэн.

Баримт шалгалтын үр дүн

Аспиринд агуулагддаг ацетилсалицилик хүчил (acetylsalicylic acid) нь батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн орцод өргөн ашиглагддаг салицилик хүчилтэй (salicylic acid) ижил бүлэгт холбогддогоос шалтгаалан арьсанд ижил үйлчилгээ үзүүлэх боломжтой мэт ойлгогддог байна. Гэхдээ энэ нь салицилик хүчилтэй ижил үйлчилгээ үзүүлдэггүй байна.

2023 оны 05 дугаар сарын 12-нд narhan.me вэб сайт “Нимбэгний шүүсийг аспиринтай хольж хэрэглээд батганаас насан туршдаа салаарай. Гайхалтай үр дүн!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээллийг 2022 оны 03 дугаар сараас хойш нийт 27 удаа дахин түгээж, 2248 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна. 

Энэ мэдээлэлд аспирин, нимбэгний зуурмагийг батгатай хэсэгт түрхэж дараа нь хүнсний сода түрхэх аргаар батганаасаа бүрэн гүйцэд салах боломжтой талаар тайлбарлажээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалаа. 

Уг мэдээлэлд тайлбарласан арга нь баталгаагүй зөвлөмж бөгөөд арьсны эмч нар үүнийг батга эмчлэхэд зөвлөдөггүй байна. Мөн ижил агуулгатай төөрөгдүүлсэн мэдээллийг AFP шалган батганы эмчилгээний зохистой зөвлөмжийн талаар мэдээлсэн байна.

Аспиринд агуулагддаг ацетилсалицилик хүчил (acetylsalicylic acid) нь батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн орцод өргөн ашиглагддаг салицилик хүчилтэй (salicylic acid) ижил бүлэгт холбогддогоос шалтгаалан арьсанд ижил үйлчилгээ үзүүлэх боломжтой мэт ойлгогддог байна. Гэхдээ энэ нь салицилик хүчилтэй ижил үйлчилгээ үзүүлдэггүй байна.

АНУ-ын Маунт Синай эмнэлгийн косметик болон клиникийн судалгааны захирал доктор Мариса Гаршикын (Dr. Marisa Garshick) мэдээлснээр аспирин нь салицилик хүчилтэй адил арьс гуужуулах, илүүдэл тослогийг арилгах үйлчилгээтэй биш болохыг мэдэгдсэн ба зөвхөн өөр хэрэглэх бүтээгдэхүүнгүй тохиолдолд батганы үрэвслийг намдаах зорилгоор хэрэглэж болохыг анхааруулсан байна. Мөн Кливландын клиникийн арьсны эмч Шилпи Хетарпал (Shilpi Khetarpal) нунтагласан аспирин арьсанд хэрэглэхгүй байхыг зөвлөсөн бөгөөд энэ нь арьс хуурайшуулж болохыг онцолсон байна.

АНУ-ын Дерматологийн Академийн сэтгүүлд хэвлэгдсэн батганы эмчилгээний удирдамжид зөвлөснөөр батганы эмчилгээнд бензоил пероксид (benzoyl peroxide), ретиниод (retinoids), салициликын хүчил агуулсан бүтээгдэхүүнүүд болон бусад антибиотик, эмүүдийг хэрэглэхийг зөвлөдөг байна.

Монгол хэл дээрх EDoctor эрүүл мэндийн мэдээллийн сан дахь батгашилтын талаарх мэдээлэлд анхааруулсанаар “гэрийн нөхцөлд арьсаа арчилсан ч батгашилт арилахгүй, улам нэмэгдвэл эмчид хандахыг зөвлөж байна. Батгыг арьсны өвчин болон гоо сайхны бүтээгдэхүүнээс үүдсэн тууралтаас ялгаж оношлох, тохирсон эмчилгээ хийх нь зөв юм” гэж мэдэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document