Токарийн суурь машины тослох, хөргөх шингэнийг сүү мэтээр тайлбарлажээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #533

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2 шингэнийг хольж цагаан хольц гаргаж авч буйг сүү мэтээр гарчигласан байна.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт сүү биш токарийн хөргөх, тослох шингэн найруулж буйг харуулсан байна.

2023 оны 05 дугаар сарын 11-нд Магнай Э. нэртэй хэрэглэгчийн байршуулсан reel буюу дамран бичлэгт усан дээр улбар өнгийн шингэн нэмснээр өнгө нь хувирч, харагдах байдлын хувьд сүүтэй төстэй болж байгааг харуулсан байх бөгөөд бичлэгт хадсан бичвэр нь “Сүү?” гэсэн байна. Тайлбар хэсэгт ч #milk /Англи хэлээр сүү/ гэж хаяглажээ. Тус бичлэг 279 реакц, 95 сэтгэгдэл авч, 4 мянган удаа цааш хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Олон улсын баримт шалгагчид ижил бичлэгийг шалгасан байна

Шалгаж буй бичлэгт тус reel-ийг анх байршуулсан TikTok хаягийг @ndavt гэсэн байна. Уг хаяг руу орж үзэхэд бичлэгт үзэгдэх холимгийг сүү эсэхийг тодорхойлсон тайлбаргүй байршуулжээ.

Иймд бид IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээгээр баталгаажсан баримт шалгах төвүүдийн архиваас хайж үзэхэд бидний шалгаж буйтай төстэй бичлэгийг FACTLY баримт шалгах төв шалгасан байна. 2022 оны 11 дүгээр сарын 15-нд байршуулсан баримт шалгалтын тайланд:

“Хүхрийн хүчлийн агууламжтай касторын тос буюу улбар улаан тосыг устай холих үед цагаан өнгийн хольц үүснэ. Эрдсийн гаралтай тосыг устай хольж буй нь токарийн суурь машины тослох, хөргөх шингэн гаргаж авч буй хэрэг юм. Эдгээр бодисыг сүү шиг хэрэглэхгүй, амт нь ч ялгаатай” гэсэн байна.

Цахим сүлжээнд байршуулсан токарийн суурь машины хөргөх шингэн хийж буй бичлэгүүдийг үзэхэд шалгаж буй бичлэгтэй ижил бичлэгүүд олон байна.

ХБНГУ-ын Fuchs тослох, хөргөх шингэний брэндийн тайлбарт:
“Токарийн суурь машины хөргөх, тослох шингэнд эмульсийг хамгийн их ашиглаж байна. Усан дээр баяжмал тос нэмж эмульсийг гаргаж авдаг. Тосыг их хийвэл өтгөн цөцгий шиг, бага хийвэл тослог багатай сүү шиг харагдана. Найруулдаг эмульс нь шууд бэлдэцтэй харьцуулахад үнэ хямд учир сайн борлуулалттай” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

2 Responses

  1. Би оруулсан хүн нь байнөө би уул нь энэ юу вэ л гэж асуусан юм. Сүү мөн үү ??? яг ямар новш нь вэ
    гэсэн чинь Mfcc нь бүр эргүү насс хха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document