Монгол хэлээр ойлгомжгүй бичсэн, телеграм сувгийн линкээр орохыг санал болгосон мэдээллээс болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #522

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Та бол ээж эсвэл аав. Та одоо 30,000,000 төгрөгөөс буцалтгүй санхүүжилт авах боломжтой. Сайн уу гэж хариулна уу. болон Бидэнд нууцаар шууд мессеж илгээнэ үү” гэсэн тайлбартай, мөнгөн дэвсгэртүүдийн зурагтай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энгийн логик сэтгэлгээгээр монгол хэлээр зөв бичиж чадахгүй, найруулгын алдаатай, ойлгомжгүй агуулга, их мөнгөний зургаар анхаарал татаж, хувийн мэдээллийг нь авч, хохирогч болгох зорилготой гэдгийг мэдэж, бусдадаа хэлдэг байгаарай.

2023 оны 04 дүгээр сарын 29-нд “Ажилд авна Ажил хайж байна | Ajild avna ajil haij baina ajiliin zar” нэртэй группэд Modestine Zinhouin гэх нэртэй хаягас “Та бол ээж эсвэл аав. Та одоо 30,000,000 төгрөгөөс буцалтгүй санхүүжилт авах боломжтой. Сайн уу гэж хариулна уу. болон Бидэнд нууцаар шууд мессеж илгээнэ үү” гэсэн тайлбартай, мөнгөн дэвсгэртүүдийн зурагтай пост оруулжээ.

Бичсэн агуулга нь алдаатай, найруулгын хувьд ойлгомжгүй байдал нь гадаад хэлнээс Google translate ашиглан орчуулсан мэдээлэл юм. Постын сэтгэгдэл хэсэгт Телеграм сувагт харилцах чатыг дагахыг санал болгосон байна.

FACTCHECK: Дараах байдлаар мэдээллийг нягтлаарай.

Хаягийг нягтлах

Хуурамч хаяг нээсэн тохиолдолд оноож өгсөн нэр нь ID кодоороо байдаг бол энэ хаягийг автоматаар нээгээгүй, facebook.com/modestine.zinhouin гэх нэршлээ оруулж өгсөн нь бодит хүний хаяг байсан байх боломжтой. Нарийвчлан шалгах түүлээр шүүхэд user ID нь 100035338561836.

Хаяг дээр дарж ороход дээрх группэд 04 дүгээр сарын 7-ноос эхлэн 18 удаа хялбараар мөнгө олох боломж гэсэн утгатай пост оруулж, телеграм сувгийн линкийг оруулсан байна.

Танилцуулга хэсэгтээ Африк тив дэх Бенин улсын Котоноу хотод амьдардаг гэж бичсэн ба монгол хэлээр нээлттэй горимд нэг ч мэдээлэл оруулаагүй байна.

Харин Цензургүй яриа, АЖНАЙ хурдан морь сонирхогчдын групп, Нүдний шил зүүдэг хүмүүсийн групп, Хүнсний дэлгүүр, супермаркетуудын нэгдсэн групп гэх мэтчилэн админы зөвшөөрөлгүй пост оруулж болдог бүхий л группэд “та бол ээж эсвэл аав…” гэсэн мэдээллээ оруулж, чатаар харилцах болон “Монголын орлогын холбоо” гэх телеграм сувагт нэгдэх санал тавьсан байна.

Энгийн логик сэтгэлгээгээр монгол хэлээр зөв бичиж чадахгүй, найруулгын алдаатай, ойлгомжгүй агуулга, их мөнгөний зургаар анхаарал татаж, хувийн мэдээллийг нь авч, хохирогч болгох зорилготой гэдгийг мэдэж, бусдадаа хэлдэг байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document