Гаалийн ажилтны гэрээс алт болон их хэмжээний мөнгө хурааж авчээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #516

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гаалийн ажилтны гэрээс алт болон их хэмжээний мөнгө хурааж авчээ” гэсэн мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “2021 оноос хойш ГЕГ-т ажиллаагүй хүнтэй холбоотой мэдээллийг “гаалийн ажилтны гэрээс” гэж ташаа мэдээлж байгаа”-г мэдэгдсэн юм.

2023 оны 04 дүгээр сарын 28-нд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгчийн хаягаас “ШУУРХАЙ: Гаалийн ажилтны гэрээс алт болон их хэмжээний мөнгө хурааж авчээ” гэсэн пост оруулсан нь 04 дүгээр сарын 29-ний байдлаар 394 реакц, 89 сэтгэгдэл авч, 146 удаа цааш түгээсэн байна.

Уг мэдээллийг оруулснаас хойш 14 минутын дараагаас эхлээд төвийн хэвлэл мэдээллийн сайтуудад “АТГ: Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, ₮10 тэрбумыг хураасан гэх мэдээлэл ХУДАЛ” гэх мэдээ оруулжээ /энд, энд, бас энд /. Уг мэдээнд “Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас энэ талаар тодруулахад “Алт, мөнгө хураасан гэх мэдээлэл нь худал” гэв” гэсэн байна.

Бид ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “2021 оноос хойш ГЕГ-т ажиллаагүй хүнтэй холбоотой мэдээллийг “гаалийн ажилтны гэрээс” гэж ташаа мэдээлж байгаа”-г мэдэгдсэн юм.

АТГ-аас энэ хэргийн талаар удахгүй мэдээлэл өгнө гэсэн тул анхан шатны баримт шалгалтаар бодит мэдээллийг хүргэлээ.

Улс төрийн хүрээнд онцгой шийдвэр гаргах гэж хэлэлцэж байх үед олон нийтийн санаа бодлыг өөр зүгт хандуулах, нийгэмд бухимдал төрүүлж, тухайн сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн, эсэргүүцсэн, дэмжсэн зэргээр хандалт өндөр байлгаж, улс орны хэмжээний чухал шийдвэр анхаарлын төвөөс гадуур өрнөдөг үзэгдэл бий тул энэ төрлийн төөрөгдүүлсэн мэдээллийг өрнөж буй үйл явц байсан ч анхан шатны баримт шалгалт хийж, одоогийн нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хүргэхийг IFCN-ий ёс зүйн дүрэмд тусгасан байдаг.

Энэ хэргийн талаар албаны мэдээлэл, явц, хэрхэн шийдэгдсэн талаарх шүүхийн эцсийн дүгнэлт гарсан хойно баримт шалгалтын өнөөдрийн хэмжээний бодит байдалд өөрчлөлт орох нөхцөл үүссэн тохиолдолд бид Залруулга хийх бодлогын дагуу мэдээллийг шинэчлэх боломжтой юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document