НҮБ 50 монгол хүнд тус бүр таван сая төгрөг өгнө гэх хуурамч мэдээлэлд хариу бүү өгөөрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #514

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

НҮБ 50 монгол хүнд тус бүр таван сая төгрөг өгмөөр байна гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гэвч уг хаягт НҮБ, бусад олон улсын байгууллагын талаар ямар нэг мэдээлэл байхгүй, танилцуулга хэсэгтээ холбоо барих хаяг, байршил, имэйл зэргийг оруулаагүй хоосон байгаа нь хуурамч хаяг болохыг илтгэнэ.

2023 оны 04 дүгээр сарын 29-нд Charity Onyenoha гэх нэртэй хаягаас “НҮБ 50 монгол хүнд тус бүр таван сая төгрөг өгмөөр байна. Яг одоо над руу мессеж илгээгээрэй” гэсэн тайлбартай мөнгөн дэвсгэрийн зураг оруулсан байна. Мөн өмнөх өдөр нь энэ хаягаас “Нэгдсэн Үндэстний Байгууллага бид монголчуудад тусламж үзүүлж байна. Монгол хүн бүрт 3500000 төгрөг. Яг одоо над руу мессеж бичээрэй”, “Монголд тус бүр таван саяыг өгч байна. НҮБ-аас манай компанийг санхүүжүүлж энэ мөнгийг монголчуудад тараасан. Та яг одоо мессеж бичээрэй” гэх мэтээр постууд оруулсан байна.

Уг постуудад сэтгэгдэл бичсэн хүмүүст зөвхөн чатаар харилцах санал тавьсан нь хуурамч мэдээллийн нэг түгээмэл шинж юм.

FACTCHECK: Дараах байдлаар шалгаж сураарай.

Хаягийг шалгах

Мэдээлэл оруулсан хаягийг НҮБ-ыг төлөөлөх албан ёсны хаяг мөн эсэхийг мэдэх хэрэгтэй. Үүний тулд хаяг дээр дарж ороод мэдээллийг нь үзээрэй.

Charity Onyenoha гэх хаягаас 2022 оны 08 дугаар сараас хойш групп, пэйжүүдэд зээл олгоно гэх агуулгаар зар оруулсаар ирсэн байна.

Гэвч уг хаягт НҮБ, бусад олон улсын байгууллагын талаар ямар нэг мэдээлэл байхгүй, танилцуулга хэсэгтээ холбоо барих хаяг, байршил, имэйл зэргийг оруулаагүй хоосон байгаа нь хуурамч хаяг болохыг илтгэнэ.

Зургаар хайх

Хаягийн хавтасны зурагт Нэгдсэн Үндэстний байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 30-нд гаргасан “Олон улсын төрийн секторын нягтлан бодох бүртгэлийн байгууллагын удирдамж, стандарт, санхүүжилтийн зохицуулалт” гэх баримт бичиг гаргасны нүүр хуудсыг ашигласан байна.

Хаягийн профайл зурагт ашигласан олон хүн 740,000,000₮ гэх пайз барьж авахуулсан зургийг Google хайлтын системд хайхад Энержи ресурс ХХК-аас 2018 онд гаргасан “Компанийн нийгмийн хариуцлага” нэртэй тайланд “Ид шидийн орон 2” төсөлд 740 сая төгрөг хандивласан талаарх мэдээллийн үеийн зураг байна.

Эдгээр шинж тэмдэг нь шалгаж буй мэдээллийг оруулсан хаяг нь НҮБ-тэй огт холбоогүй, зөвхөн чатаар харилцаж, мөнгө авах гэсэн хүсэлтэй хүмүүсийг залилж, хохироох зорилготойг нь илэрхийлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document