Шэйрлээд НӨАТ-ын сугалааны азтан болоорой гэх мэдээллээр хандалт авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #508

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан болмоор байвал аз аз гэж бичээд шэйрлээрэй” гэх гарчигтай xemnel.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ нь хандалт авах зорилгоор анхаарал татсан гарчиг өгч, цаг хугацааны хувьд хуучирсан мэдээллийг санаатайгаар оруулсан нь тодорхой байна.

2023 оны 04 дүгээр сарын 24-нд Монгод хадагтай гоо брэнд нэртэй пэйжээс “НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан болмоор байвал аз аз гэж бичээд шэйрлээрэй” гэх гарчигтай xemnel.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулжээ.

Тухайн сайтад байршуулсан мэдээ нь “НӨАТ-ын урамшууллын есдүгээр сарын сугалааны тохирлыг энэ Лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 15-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм…” гэж эхэлсэн буюу өнгөрсөн жилийн мэдээллийг хуулж тавьсан байна.

Энэ нь хандалт авах зорилгоор анхаарал татсан гарчиг өгч, цаг хугацааны хувьд хуучирсан мэдээллийг санаатайгаар оруулсан нь тодорхой байна. Гэвч сугалаа, азанд найдаж “юу ч гэсэн шэйрлэе” гэж идэвхжүүлсэн хүмүүст цаашдаа энэ төрлийн хуурамч мэдээлэл байнга үзэгдэх ба хавсаргасан сайт руу орсон бол “Энд дараад 30 центээр 100 дагагчтай болох эрх аваарай” гэх цонх гарсан, хамгаалалтгүй байдал нь хувийн мэдээллийг авах эрсдэлтэй байна.

Сангийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/185 дугаар тушаалын хавсралт “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам“-ын 6.4-т “Сугалааны зохион байгуулагч буюу хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т заасан нэгдсэн систем хариуцагч нь сугалааны тохирол тааруулах нэвтрүүлгийг орон даяар шууд дамжуулах нөхцөлийг хангасан байна” гээд дараах нөхцлүүдийг зааж өгсөн.

  • 6.4.1.сугалааны тохирол явуулахаас 2-оос багагүй цагийн өмнө бэлэн болсон байх;
  • 6.4.2.сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүн ажиллах нөхцөлөөр хангасан байх;
  • 6.4.3.сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг шууд дамжуулах, хянах нөхцөлд 3-аас доошгүй талаас бичлэг хийх боломжтой камер болон дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулсан байх;
  • 6.4.4.тунгалаг, хоргон бүтэцтэй сугалааны урамшууллын тохирол тааруулах бөмбөлөг бүхий сугалааны машин суурилуулсан байх;
  • 6.4.5.сугалааны тохирол тодруулах бөмбөлгүүдийг тусгайлан бэлдсэн найман /8/ тунгалаг хайрцаг тус бүрд тэг /0/-ээс ес /9/ хүртэлх цифрийн дарааллаар байрлуулсан байх;
  • 6.4.6.сугалааны урамшууллын тохирлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон хэрэглэгчийн хэсгээр шууд дамжуулах;
  • 6.4.7.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг камер болон бусад тоног төхөөрөмжөөр бүрэн дүрсжүүлэн баримтжуулна;
  • 6.4.8.Сугалааны машинаас гарах бөмбөлөг бүрийн цифрийн дугаарыг дэлгэцээр тодруулж харуулна.

Энд “xemnel.com сайт дээр гарсан мэдээг шэйр хийсэн бол” гэх нөхцөл байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document