“Брэд Питтээс Анжелина Жоллид бичсэн захидал” гэх зохиомол мэдээлэл олон жилийн турш интернэтэд тархаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #504

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Анжелина Жолли тодорхой өвчнөөс шалтгаалан турж, сэтгэл хямрах үед нь Брэд Питт халамжилсанаар эргэн эрүүл болсон тухай өгүүлсэн хайрын захиа гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Брэд Питтийн захиа гэх мэдээлэл нь түүнийг нэрийг ашиглан бичсэн хуурамч захиа бөгөөд энэ мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа юм. Тодруулбал, АНУ-ын баримт шалгах байгууллага Snopes-ийн мэдээлснээр энэ “захиа” нь 2013 онд интернэтэд тархах үед хосууд хууль ёсоор гэрлээгүй байсан. Тэд 2014 оны 08 дугаар сард гэрлэсэн байна. Мөн Snopes Брэд Питтийн бие төлөөлөгчтэй холбогдон ийм захидал бичээгүй болохыг нь баталгаажуулсан байна.

2023 оны 04 дүгээр сарын 15-нд Tungaa Tungaa гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Дэлхийг уйлуулсан Захидал- Дахин дахин уншаад л баймаар…..” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жоллидаа зориулан хэрхэн хайрладаг болсон тухай захидал бичсэн гээд Анжелина Жолли тодорхой өвчнөөс шалтгаалан турж, сэтгэл хямрах үед нь Брэд Питт халамжилсанаар эргэн эрүүл болсон тухай өгүүлжээ. Уг постыг 808 реакц, 33 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2.3 мянга гаруй удаа цааш түгээгээд байна.

Хэдийгээр хайр халамж өвчтэй хүнийг эдгээх боломжтой гэх эерэг агуулгатай ч хуурамч мэдээллээр хандалт авч, олон хүний хаягт үзэгдэлт өндөр байлгах, магадгүй дараагийн удаад хор хохиролтой хуурамч мэдээлэл түгээхэд энэ “хайрын захиа” гэх мэдээллийг идэвхжүүлсэн тооны хүнд хүрэх нь эрсдэл дагуулж байгаа юм.

FACTCHECK:

Жүжигчин Брэд Питт бие муутай эхнэрээ асарч буй эрийн тухай романтик үлгэр болох “Хайрын нууц” гэх зохиолыг бичээгүй

Дээр тайлбарласан Брэд Питтийн захиа гэх мэдээлэл нь түүнийг нэрийг ашиглан бичсэн хуурамч захиа бөгөөд энэ мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа юм. Тодруулбал, АНУ-ын баримт шалгах байгууллага Snopes-ийн мэдээлснээр энэ “захиа” нь 2013 онд интернэтэд тархах үед хосууд хууль ёсоор гэрлээгүй байсан. Тэд 2014 оны 08 дугаар сард гэрлэсэн байна. Мөн Snopes Брэд Питтийн бие төлөөлөгчтэй холбогдон ийм захидал бичээгүй болохыг нь баталгаажуулсан байна.

BuzzFeed News мэдээллийн вэб сайтын 2013 онд мэдээлснээр энэ захиа англи хэл дээр тус оны 07 дугаар сарын 01-нд Малайз блоггер Анжелин Тангийн блог дээр гарч байжээ.
Анжелина Жолли, Брэд Питт нар 2016 оны 09 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулах хүртлээ  үрчилж авсан, төрүүлсэн нийт зургаан хүүхдийг хамтран асран хамгаалж, өсгөж байжээ.

Та бүхэн баримтаар шалгагдсан хуурамч мэдээллийг идэвхжүүлэхгүй орхиж, цаашлаад репорт хийж заншвал дахин ийм төрлийн мэдээлэл танд харагдахгүй байх боломжтой.

Хуурамч, ташаа мэдээллийг Та зогсоож чадна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document