150 ширхэг хөргөгч бэлэглэнэ буюу брэндүүдийн нэрээр явуулдаг хуурамч сурталчилгааг дахин түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #500

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хөргөгч бэлгэнд авахын тулд “Сээсай” гэж коммент бичин сугалаанд оролцон хөргөгч, угаалгын машин хожно” гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дээрх мэдээллийг постолсон хаяг нь LG брэндийн албан ёсны хаяг биш бөгөөд баталгаагүй эх сурвалжаас хуурамч мэдээллээр хандалт авч, хувийн мэдээлэл цуглуулах зорилготой байхаар байна.

2023 оны 04 дүгээр сарын 24-нд LG Fans гэсэн хаягтай фэйсбүүк хуудас бага зэргийн сэвтэй 150 ширхэг хөргөгч бэлэглэж байна гэсэн агуулгатай пост нийтэлсэн. “Хөргөгч бэлгэнд авахын тулд “Сээсай” гэж коммент бичин сугалаанд оролцон хөргөгч, угаалгын машин хожно” гэжээ. 

FACTCHECK: Дараах баримт шалгалтуудад анхан шатны аргыг үзүүллээ

Дээрх мэдээллийг постолсон хаяг нь LG брэндийн албан ёсны хаяг биш бөгөөд баталгаагүй эх сурвалжаас хуурамч мэдээллээр хандалт авч, хувийн мэдээлэл цуглуулах зорилготой байхаар байна. 

Мөн бид LG брэндийн хөргөгч бэлэглэж байна гэх ижил агуулгатай мэдээллийг 2022 оны 10 дугаар сард шалган мэдээлж байсан ба LG, IKEA, Hyundai гэх мэт брэндүүдийн нэрийг ашиглан хуурамч сурталчилгаа, мэдээлэл түгээдэг талаар анхааруулж байсан. Эдгээр тайлангаас мэдээллийн бодит байдлыг нягтлах анхан шатны аргуудыг хараарай.

Постыг нийтэлсэн LG Fans хаяг нь дөнгөж энэ сарын 24-нд буюу пост нийтэлсэн өдөр нээгдэж, LG брэндийн лого, хуурамч зараас өөр мэдээлэл нүүр хуудастаа оруулаагүй байна. Бид ашигласан зургуудыг reverse image search функцаар хайж үзэхэд тэдгээр нь Монголд биш өөр улсуудад гэр ахуйн барааны агуулахад байсан (энд, энд, бас энд) барааны зургууд байгаа юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document