“Шуурхай мэдээ:Тэтгэвэр нэмэхээр болжээ” гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #492

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шуурхай мэдээ:Тэтгэвэр нэмэхээр болжээ” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ нь 2022 онл тэтгэврийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн үеийн мэдээлэл байна. Одоо буюу 2023 оны 04 дүгээр сард тэтгэвэр нэмэгдүүлэх тухай яригдаагүй байна.

2023 оны 04 дүгээр сарын 11-нд Үндэсний мэдээ нэртэй пэйжид “Шуурхай мэдээ:Тэтгэвэр нэмэхээр болжээ” гэсэн тайлбартай, kdramatalks.xyz домайн нэртэй сайтын холбоос хавсаргасан мэдээлэл оруулсан нь 04 дүгээр сарын 13-ны байдлаар 1.4 мянга гаруй реакц, 322 сэтгэгдэл авч, 146 удаа цааш түгээсэн байна.

Уг постод хавсаргасан холбоос ажиллахгүй байгаа ч CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг хянахад 2022 оны 01 дүгээр сарын 28-наас эхлэн Facebook платформд нийт 11 удаа дахин оруулж, 2140 хариу үйлдэл аваад байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Агуулгаар хайх

Хэдийгээр сайт дахь мэдээллийг үзэх боломжгүй байгаа ч пэйжид холбоход харагдсан эхний өгүүлбэр болох “Засгийн газар, УИХ ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тэтгэв…” гэсэн хэсэг харагдаж байна. Энэ үгээр Google-д хайхад 2022 оны 01 дүгээр сарын 27-нд updown.mn сайтад оруулсан “Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500,000 төгрөг болгоно” гэх гарчигтай мэдээнд ашигласан өгүүлбэр болох нь гарч ирлээ.

Тухайн үед тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх талаар яригдаж байсан ба 2022 оны 02 дугаар сарын 1-нд Засгийн газрын 63 дугаар тогтоол гарч, хоёр дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай” гэж зааж өгсөн байна.

Хуучирсан мэдээллийг дахин түгээж, хандалт авч байгаа үзэгдэл баримт шалгах түүл болон агуулгаар хайхад илэрч байгаа тул төөрөгдүүлсэн мэдээллийг идэвхжүүлэхгүй байхыг хүсье.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document