“Жил болгон болдог тарантула /аалз/ идэх тэмцээн” гэх зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #490

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жил болгон болдог тарантула /аалз/ идэх тэмцээн” гэх зургуудыг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дээрх зургуудыг сүүлийн жил хүрэхгүй хугацаанд технологийн салбарт ихээхэн анхаарал татаж буй Midjourney хиймэл оюун ухааны программаар хийсэн байх боломжтой бөгөөд Cleopanther Starbust нь энэ программыг ашиглан гаргасан зургуудыг постолж байжээ.

2023 оны 04 дүгээр сарын 10-нд Инээдтэй зурхай фэйсбүүк хуудас “жил бүр болдог тарантула идэх тэмцээн гэнээ” гэсэн мэдээлэлтэй тарантула аалз идэж буй хүмүүсийн зургуудын хамт постолсон байна. 

Постод ашигласан зургууд нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн байна. Текстээр өгсөн мэдээллийг зураг болгон хувиргадаг программаар хуурамч мэдээлэл түгээх хэлбэр түгээмэл болж байгаа тул энэ талаар мэдлэг олгох үүднээс дараах баримт шалгалтыг бэлтгэлээ.

FACTCHECK: Дараах бодит мэдээллийг хүргэж байна

Зургуудыг шалгах явцад 04 дүгээр сарын 08-нд Cleopanther Starbust гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч анх постлон өндөр хандалт авч байсан байна.

Постод нийт 27 зураг ашигласан ба бид зарим зургуудад reverse image search функц ашиглан хайж үзэхэд Cleopanther Starbust хаягаас ‘Midjourney Official’ гэх хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн зургуудыг постлон ярилцдаг группт түгээсэн байна.

Мөн тус хэрэглэгч нь тарантула идэх тэмцээний зургуудыг нийтэлснээс хойш 04 дүгээр сарын 09-нд кактус идэх олон улсын тэмцээн гэх нэртэй ижил төрлийн зургуудыг нийтэлсэн байна. 

Дээрх зургуудыг сүүлийн жил хүрэхгүй хугацаанд технологийн салбарт ихээхэн анхаарал татаж буй Midjourney хиймэл оюун ухааны программаар хийсэн байх боломжтой бөгөөд Cleopanther Starbust нь энэ программыг ашиглан гаргасан зургуудыг постолж байжээ. 

Midjourney, DALL-E, DreamStudio зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан программууд нь текстээр өгсөн коммандын дагуу зураг гаргадаг программ юм.

Тус программуудаар хүний зураг, дүрсийг бүтээхэд гардаг нийтлэг алдаануудын нэг нь гарын хурууны хэмжээ, урт, тоо зэрэг байдаг бөгөөд хэдийгээр энэ алдаа нь Midjourney программын хамгийн сүүлийн шинэчлэгдсэн хувилбарт багассан ч зарим зургуудад нэг гартаа таваас олон хуруутай эсвэл том, жижиг хуруутай хүмүүс байгааг “аалз идэж буй хүмүүсийн зургуудаас” ажиглаж болно.

Мөн бид хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зургуудыг шалган илрүүлдэг huggingface.co вэб сайтаар шалгаж буй мэдээлэл дэх зургуудыг нягталсан бөгөөд аалз, хүмүүсийн гарын хэсгүүдийг хэсэгчлэн шалгавал хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг мэдэгдэж байна. (Та тус вэб сайт руу нэвтрэн зургуудыг өөрөө шалгах боломжтой)


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document