Хүмүүсийн хялбар аргаар мөнгө олох хүслийг ашиглах зорилготой худал мэдээллээс болгоомжлоорой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #487

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ-ын Засгийн газар, Олон улсын валютын сан болон Дэлхийн банк хамтран монгол улсад буцалтгүй тусламж тарааж байна гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийг түгээсэн эх сурвалжууд хуурамч байх бөгөөд дурдсан агуулгыг ямар нэг албаны эх сурвалж дээр байршуулаагүй байгаа нь худал мэдээлэл гэдгийг илтгэж байна.

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд өндөр хандалттай түгэж буй буцалтгүй тусламж олгож байна гэх мэдээлэлд баримт шалгалт хийлээ. Олон гишүүнтэй бүлгэмүүд рүү хэд, хэдэн хаягаар дамжуулан “Дэлхийн ядуурлыг бууруулахын тулд АНУ-ын Засгийн газар (ОУВС) болон (Дэлхийн банк) Монгол Улсад тохиолдсон эдийн засгийн хямралын дараа Монголын бүх өрхөд татаас (0%) олгож эхэлсэн. Засгийн газрын тэтгэлэг учраас буцалтгүй тусламж авахаас нааш юу ч төлдөггүй.
Хэрэв та энэ функцийг (Facebook эсвэл Messenger) ашиглаж амжаагүй бол над руу шууд бичээрэй” гэх постыг хэт давтан түгээсэн байна.

Ebarimt.mn зөвлөгөө бүлгэмд
Raphael Amegan нэртэй хаягийн 04 дугаар сарын 07-нд оруулсан пост 193 реакц, 334 сэтгэгдэл авч, 16 удаа хуваалцсан,

Банкны хүүг бууруулах тэмцэлд нэгдэцгээе бүлгэмд
Raphael Amegan нэртэй хаягийн 03 дугаар сарын 31-нд оруулсан пост 83 реакц, 225 сэтгэгдэл авч, 7 удаа хуваалцсан,
Habib Ahouandjinou нэртэй хаягийн 04 дүгээр сарын 01-нд оруулсан пост 76 реакц, 126 сэтгэгдэл авч, 6 удаа хуваалцсан,
Agboton Isaac Yorobo нэртэй хаягийн 04 дүгээр сарын 02-нд оруулсан пост 27 реакц, 47 сэтгэгдэл авч, 5 удаа хуваалцсан гэх мэтчилэн хандалтыг цуглуулжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хаяг, эх сурвалжийг нягтлах нь

Аливаа мэдээллийн агуулгыг нягтлахаас өмнө эхлээд эх сурвалжийг шалгах нь зүйтэй. Мэдээллийг спам буюу хэт давтсан байдлаар түгээсэн дээрх хаягуудын нүүр зургаас эхлэн шинжицгээе.

Хэрэглэгчийн хаягт хамгийн түрүүнд харах зүйл нь эдгээр хаягууд баталгаажсан цэнхэр тэмдэглэгээтэй байна уу, үгүй юу гэдэг явдал. ОУВС болон Дэлхийн банкийг төлөөлж буй гэх эдгээр хаягууд нь баталгаажсан цэнхэр тэмдэглэгээгүй, түүнчлэн холбогдох дугаар, ажлын газрын байршил зэрэг ил байх ёстой мэдээллүүд ч байхгүй байна.

Дараа нь Google Reverse image search хэрэглүүр ашиглан тухайн хаягийн нэр болон ашигласан зураг хоорондоо таарч буйг нягтлах хэрэгтэй. Хаяг бүрийн ашигласан зураг болон нэрийг харьцуулсан байдал:

Нэр, болон зургийн зөрүүтэй, хувийн мэдээлэл байхгүй хаягт итгэн тэднээс буцалтгүй тусламж хүсэх нь зөв алхам биш. Дээр дурдсан шинж тэмдэг болгон шалгасан хаягуудыг хуурамч болохыг илтгэж байна.

2. Агуулгыг нягтлах

Айл өрхүүдэд буцалтгүй тусламж олгож буй эсэхийг шалгаж буй мэдээлэлд дурдсан эх сурвалжуудад холбогдох агуулгаар шүүлт хийхэд ямар нэг илэрц байсангүй. Улс орон даяар хэрэгжүүлж буй хөтөлбөр бол албаны вэбсайтуудад ямар нэг мэдээлэл гарах нь ойлгомжтой.

Уг мэдээллийг түгээсэн хаягууд хуурамч, холбогдох агуулгатай хамааралтай албан ёсны мэдээлэл албаны эх сурвалжууд дээр байхгүйгээс уг мэдээлэл нь худал гэх дүгнэлтэд хүрч болно. Иймд та бүхэн уг хаягууд руу дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэт хувийн мэдээллээ явуулж огт болохгүй. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй.

3. Хаягийг репортлох

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно. /эх сурвалж хэсэг дэх линкээр ороорой/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document