2024 оны 09 дүгээр сарын 19-26-ны хооронд хугацаа нь дуусах Maxim кофег уухгүй байхыг зөвлөж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #485

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

БНСУ-д үйлдвэрлэгддэг Maxim кофег силиконы агууламжтай байх магадлалтай хэмээн нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бүтээгдэхүүний өөрийн найрлагад силиконы агууламж байхгүй бөгөөд үйлдвэрлэлийн явцад алдаа гарсны улмаас тодорхой бүтээгдэхүүнүүдээс зөрчил илэрчээ.

2023 оны 04 дүгээр сарын 05-ны 12:04 цагт Dr. Unuruu нэртэй пэйжид “Тус кофе нь силиконы агууламжтай байх магадлалтай гэж солонгосын телевизээр гарсан байна” гэх тайлбартай постыг Солонгосын JTBC агентлагийн мэдээний дүрсийг хавсарган оруулсан нь 752 реакц, 188 сэтгэгдэл авч, 879 удаа цааш хуваалцсан байна.

Нийтэлснээс 30 минутын дараа постыг засварлаж “Мэдээж удахгүй эцсийн дүгнэлт гарах биз. Тэр үед нь дахин мэдээлэл оруулна. Түр анхааруулах зорилгоор пост хийсэн болно” гэх тайлбарыг нэмжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. БНСУ-ын хэвлэлүүд холбогдох үйл явдлыг мэдээлжээ

Шалгаж буй мэдээлэлд зургийг нь хавсаргасан JTBC агентлагийн 04 дүгээр сарын 05-ны мэдээгээр:
“East West Foods компанийн Maxim кофе нь Солонгосын “Үндэсний кофе” гэж нэрлэгддэг. Гэтэл уг кофены уутнаас силиконы бутархай байсан гэх шуугиан дэгдээд байна.

Шуугианаас үүдэн East West Foods компани худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнүүдээ буцаан татаж эхэлжээ. Бүтээгдэхүүн татах мэдэгдлээ өчигдөр хийсэн байна. Компанийн мэдэгдсэнээр Чанвон болон Инчон дахь үйлдвэрүүдэд 3 сард үйлдвэрлэсэн Maxim Gold Mocha кофены 8 төрлийн савлагаатай бүтээгдэхүүнүүдэд силиконы бутархай орсон байх магадлалтай аж” гэсэн байна.

2. БНСУ-ын Хүнс, эмийн яамнаас мэдэгдэл гаргасан байна

БНСУ-ын Хүнс, эмийн яамнаас East West Foods компанийн үйлдвэрт 04 дүгээр сарын 3-4-ний хооронд шалгалт хийж, дараах мэдэгдлийг гаргажээ.

8 төрлийн савлагаатай бүтээгдэхүүнээс зөрчил илэрлээ

Шалгалтын дүгнэлтээр East West Foods компанийн Maxim кофены үйлдвэрийн төхөөрөмжийн силикон жийргэвч хөндийрч унан, бутлагдаж бүтээгдэхүүний түүхий эдтэй холилдсон байна. Силиконы бутархайг анзааралгүй 273,276 килограмм кофе үйлдвэрлэж борлуулжээ.

Гэсэн хэдий ч силиконы бутархай нь хоол боловсруулах замд шингэхгүй, хүний биеэс аюулгүй гадагшилдаг бөгөөд биед хөнөөл бага. Таны худалдаж авсан бүтээгдэхүүн дараах жагсаалтад байгаа эсэхийг шалгаарай”

Бүтээгдэхүүний жин, савлагааДуусах хугацаа
50 ширхэгтэй, 600 грамм 2024.09.19 – 2024.9.21
150 ширхэгтэй, 2.04 килограмм2024.9.19.~2024.9.26.
180 ширхэгтэй, 2.4 килограмм2024.9.22.~2024.9.23.
210 ширхэгтэй, 2.52 килограмм2024.9.23.
220 ширхэгтэй, 2.64 килограмм2024.9.19.~2024.9.20.
240 ширхэгтэй, 2.88 килограмм2024.9.20.~2024.9.22.
250 ширхэгтэй, 3 килограмм2024.9.22.~2024.9.23.
50 ширхэгтэй, 600 грамм2024.9.22.~2024.9.26.
150 ширхэгтэй, 2.04 килограмм2024.9.20.~2024.9.22.
180 ширхэгтэй, 2.4 килограмм2024.9.22.~2024.9.26.
210 ширхэгтэй, 2.52 килограмм2024.9.20.
280 ширхэгтэй, 3.36 килограмм2024.9.22.
Бутарсан жийргэвч 2.5 сантиметр зузаантай, 13.5 сантиметр диаметртэй байсан ба нэгж үйрмэг нь 3×4 милиметр хэмжээтэй


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document