“Дарж ороод…” гэх үйлдэлд уриалсан үг төөрөгдүүлсэн мэдээллийн нэг шинж чанар байдаг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #481

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Oִpִoִнִ нִуִтִгִиִйִнִ өִмִчִиִтִ “Тִaִвaִнִтִoִлִгִoִйִ” XִКִ нִoִгִдִoִлִ aִшִиִгִ oִлִгִoִxִoִoִpִ бִoִлִсִoִнִ тִуִлִ дִaִpִжִ oִpִoִoִдִ…..” гэх тайлбартай мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг 23 орны 1900 хувьцаа эзэмшигч эзэмшдэг, харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 20 хүртэл хувийг нийт иргэдэд 1072 ширхэг хувьцаа болгон эзэмшүүлсэн. Энэ ялгааг ойлгуулахыг зорилоо.

2023 оны 03 дугаар сарын 27-нд Монголараоке нэртэй пэйжид “Oִpִoִнִ нִуִтִгִиִйִнִ өִмִчִиִтִ “Тִaִвaִнִтִoִлִгִoִйִ” XִКִ нִoִгִдִoִлִ aִшִиִгִ oִлִгִoִxִoִoִpִ бִoִлִсִoִнִ тִуִлִ дִaִpִжִ oִpִoִoִдִ…..” гэх тайлбартай, goymedee.club домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 1.1 мянга гаруй реакц, 143 сэтгэгдэл авч, 153 удаа цааш түгээсэн байна. Уг домайн дахь мэдээллийг 02 дугаар сарын 26-наас хойш 3 удаа facebook платформд хуваалцаж, нийт 4796 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна.

Сайт дахь мэдээлэл нь “Oִpִoִнִ нִуִтִгִиִйִнִ өִмִчִиִтִ “Тִaִвaִнִтִoִлִгִoִйִ” XִКִ нִoִгִдִoִлִ aִшִиִгִ xִуִвaִaִpִиִлִaִxִ шִиִйִдִвэִpִ өִнִөִөִдִөִpִ гִaִpִгִaִжִэִэִ. Энִэִ тִaִлִaִaִpִ “Тִaִвaִнִтִoִлִгִoִйִ” XִКִ-иִйִнִ Бִүִpִэִнִ эִpִxִтִ тִөִлִөִөִлִөִгִчִ Пִ.Сִaִйִнִзִoִpִиִгִ “Өִнִөִөִдִөִpִ oִpִoִнִ нִуִтִгִиִйִнִ “Тִaִвaִнִтִoִлִгִoִйִ” XִКִ-иִйִнִ ТִУִЗִ xִуִpִaִлִдִaִжִ нִoִгִдִoִлִ aִшִиִгִ xִуִвaִaִpִиִлִaִxִ шִиִйִдִвэִpִ гִaִpִгִaִлִaִaִ. 2022 oִнִыִ бִиִзִнִеִсִ тִөִлִөִвлִөִгִөִөִнִдִ тִуִсִгִaִсִнִaִaִpִ 61 oִpִчִиִмִ тִэִpִбִуִмִ тִөִгִpִөִгִиִйִгִ нִoִгִдִoִлִ aִшִиִгִ бִoִлִгִoִнִ тִaִpִaִaִнִaִ гִэִжִ тִөִлִөִвлִөִжִ бִaִйִсִaִнִ. Уִpִьִдִчִиִлִсִaִнִ бִaִйִдִлִaִaִpִ кִoִмִпִaִнִиִйִнִ тִaִтִвaִpִыִнִ дִaִpִaִaִxִ aִшִиִгִтִ бִaִйִдִлִыִгִ xִaִpִгִaִлִзִaִнִ нִэִгִжִ xִуִвьִцִaִaִнִдִ 2,743.8 тִөִгִpִөִгִөִөִpִ тִoִoִцִoִнִ нִиִйִтִ 144 тִэִpִбִуִмִ тִөִгִpִөִгִ нִoִгִдִoִлִ aִшִиִгִ бִoִлִгִoִнִ xִуִвaִaִpִиִлִaִxִaִaִpִ бִoִлִлִoִoִ” xִэִмִэִэִв. Уִpִьִдִчִиִлִсִaִнִ бִaִйִдִлִaִaִpִ кִoִмִпִaִнִиִйִнִ тִaִтִвaִpִыִнִ дִaִpִaִaִxִ aִшִиִгִтִ бִaִйִдִлִыִгִ xִaִpִгִaִлִзִaִнִ нִэִгִжִ xִуִвьִцִaִaִнִдִ 2,743.8 тִөִгִpִөִгִөִөִpִ тִoִoִцִoִнִ нִиִйִтִ 144 тִэִpִбִуִмִ тִөִгִpִөִгִ нִoִгִдִoִлִ aִшִиִгִ бִoִлִгִoִнִ xִуִвaִaִpִиִлִaִxִaִaִpִ бִoִлִлִoִoִ” xִэִмִэִэִв” гэсэн нь 02 дугаар сарын 25-нд ikon.mn сайтад гарсан “Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК ногдол ашиг олгохоор болжээ” гэх мэдээг хуулж тавьсан байна. Ингэхдээ үг хооронд тэмдэгт оруулж өгснөөр хайлтын системд өртөхгүй байхаар тооцоолжээ.

Хэдийгээр гарчигтаа “орон нутгийн өмчит” гэдгийг тодотгосон боловч, “дарж ороод…” гэж үйлдэлд уриалснаар олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Сэтгэгдэл хэсэгт хүн бүр байгалийн баялгаасаа хувь хүртэх ёстой гэх агуулгаар ойлгож, 1072 хувьцаатай андуурсан байдал харагдаж байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийг Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой ХК-тай андуурч ойлгодог. Энэ зөрүүг ашиглан, олон нийтэд хамааралтай мэтээр мэдээлсэн байна.

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг 23 орны 1900 хувьцаа эзэмшигч эзэмшдэг гэж сайтдаа мэдээлсэн байна.

Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 20 хүртэл хувийг нийт иргэдэд 1072 ширхэг хувьцаа болгон эзэмшүүлэх талаар 2012 оны 04 дүгээр сарын 11-нд Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн.

Цахим орчинд тодорхой давтамжтай оруулж, байнга өндөр хандалт авдаг мэдээллийн төрөлд 1072 хувьцааны ногдол ашиг тараах тухай сэдэв багтдаг.

Шалгаж буй мэдээлэл нь сар гаруйн өмнө орон нутгийн өмчит Тавантолгой ХК ногдол ашиг тараах болсон тухай үнэн мэдээлэл боловч, цаг хугацааны хувьд хуучирсан хойно нь “дарж ороод…” гэх уриалгатайгаар дахин түгээж иргэдийг төөрөгдүүлж байгаа тул мэдээлэл бэлтгэн хүргэлээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн цахим хуудас

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн цахим хуудас

Орон нутгийн өмчит Тавантолгой ХК ногдол ашиг тараах болсон тухай мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document