Хандалт авах зорилгоор анхаарал татсан гарчиг бүхий ажиллахгүй линкийг давтан оруулсаар байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #480

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Улсын харцага Н.Золбоо: Д.Мөнх-Эрдэнэ угаасаа л хүн муутай байсан, надаа машин өгөх…” гэсэн гарчигтай, Н.Золбоо болон Д.Мөнх-Эрдэнэ нарын зурагтай, NEWS MEDIA гэх нэршилтэй сайтын холбоос оруулсан зураг илгээсэн юм.

Баримт шалгалтын үр дүн

Бөх сонирхогчдын анхаарлыг татаж, хандалт өндөр байсан уг мэдээллийг иргэн Д.Мөнх-Эрдэнийг хоригдох үед дахин түгээсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж буй нь сэтгэгдэл болон хуваалцсан байдлаас харагдаж байна. Олон нийтийн анхаарлын төвд орсон сэдвийг дагуулж, хуурамч, эсвэл хуучирсан мэдээллийг дахин түгээж хандалт авах хэлбэрийг танин мэдүүлэх үүднээс бодит байдлыг мэдээллээ.

2023 оны 03 дугаар сарын 25-нд Улсын харцага Н.Золбоо манай пэйжийн чатаар “Энэ Хүчит бөхчүүд гэсэн хаягаас байнга худлаа мэдээлэл тараагаад байх юм” гээд Хүчит Монгол Бөхчүүд гэх пэйжид оруулсан “Улсын харцага Н.Золбоо: Д.Мөнх-Эрдэнэ угаасаа л хүн муутай байсан, надаа машин өгөх…” гэсэн гарчигтай, Н.Золбоо болон Д.Мөнх-Эрдэнэ нарын зурагтай, NEWS MEDIA гэх нэршилтэй сайтын холбоос оруулсан зураг илгээсэн юм.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Мэдээллийн дагуу хайж үзэхэд 03 дугаар сарын 1-нд Хүчит Монгол Бөхчүүд нэртэй пэйжид “НОЦТОЙ : Мөнх-Эрдэнэ хүн муутай байсан надаа” гэсэн тайлбартай zagdaa.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 91 реакц, 29 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 15 удаа цааш түгээсний нэг нь Улсын харцага Н.Золбоо Natsagsuren Zolboo нэртэй өөрийн хаягаараа “Бүдрэхэд нь Нудрав гэдэг шиг хэлээгүй үгээр гарчиг хийцэн одоо больчихооч дээ.😡 гэсэн тайлбартай шэйрлэсэн байна.

Сайтын линк дээр дарж ороход алдаа зааж, ажиллахгүй болсон байв. Уг домайныг 2021 оны 07 дугаар сарын 18-нд нээж, ашиглах эрхээ 2023 оны 07 дугаар сарын 18 хүртэл сунгуулсан байна. Харин интернэт архивт уг сайтыг 2021 оны 08 дугаар сарын 1-нээс 2022 оны 11 дүгээр сарын 26 хүртэл хадгалсан байна.

Шалгуулахыг хүссэн мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүлээр нягтлахад 03 дугаар сарын 25-нд дахин Хүчит Монгол Бөхчүүд пэйжид оруулсан ба нийт 269 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна.

Уг мэдээллийн гарчиг нь 2022 онд болсон үйл явдалтай холбогдох магадлалтай. 2022 оны 04 дүгээр сарын 12-нд Даваагийн Мөнх-Эрдэнэ нэртэй хаягаар “Унтахын өмнө…” гэсэн тайлбартай шууд дамжуулсан бичлэг хийхдээ “Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо нь түүний “Баянхонгорын Хөгжил сан”-гийн нэр дээр барилдахаасаа татгалзсан” тухай ярьснаас үүдэлтэй. Энэ үедээ түүнд Ланд 200 автомашин өгсөн ба хүний тусыг мэддэггүй хүн, Батцэцэг, Ганбат нар уурладаг гэх шалтгаанаар урвасан гэх мэтээр доромж үгээр нэмэлт тайлбар хийжээ. Үүний хариуд Улсын харцага Н.Золбоо мөн өөрийн хаягаар пост оруулсныг мэдээллийн сайтууд мэдээлж байсан.

Харин 2022 оны 04 дүгээр сарын 15-нд Улсын харцага Н.Золбоо өөрийн Natsagsuren Zolboo хаягаар “Авсан бол өгдөг жамтай. Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө. Миний өчүүхэн ч гэсэн амжилтыг үнэлж шагнаж урамшуулсан таньд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Одоо урагшаа хараад явцгаая адилхан эр улс” гэсэн тайлбартай, машины түлхүүр, сүү хадаг зэргийн зурагтай пост оруулснаар дээрх үйл явдал эцсэлсэн.

Харин бөх сонирхогчдын анхаарлыг татаж, хандалт өндөр байсан уг мэдээллийг иргэн Д.Мөнх-Эрдэнийг хоригдох үед дахин түгээсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж буй нь сэтгэгдэл болон хуваалцсан байдлаас харагдаж байна.

Олон нийтийн анхаарлын төвд орсон сэдвийг дагуулж, хуурамч, эсвэл хуучирсан мэдээллийг дахин түгээж хандалт авах хэлбэрийг танин мэдүүлэх үүднээс бодит байдлыг мэдээллээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document