“Өрхөд арван сая”-ын зээл олгож байна гэх мэдээлэлд итгэж, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #477

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өрхөд арван сая”-ын зээлийг өнөөдөр олгож байна гэх мэдээлэл явуулсаар байна.

Баримт шалгалтын үр дүн

Энгийн ажиглагдахуйц шинж чанаруудаас гадна зөвхөн чатаар харилцаж, таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар явуулсан зэрэгт хариу өгсөн бол хувийн мэдээллээ алдах, цаашлаад санхүүгийн хохиролд өртөж болзошгүй эрсдэлд оржээ.

2023 оны 03 дугаар сарын 12-ноос эхлэн Enhee Enhee нэртэй хаягаар “Өрхөд арван сая”-ын зээлийг өнөөдөр олгож байна. Гэр бүл, 18-аас дээш насны хүмүүсийг урьж байна. Иргэдийн үндсэн хэрэгцээнд зориулж зээл авахад нь бид тусалдаг. Бидэнтэй хувийн мессежээр холбогдоно уу” гэсэн тайлбартай, банкны хуулга, баримтуудын зураг хавсаргасан постыг Buutsagaaniihan bid, Монголын ачааны машин эзэмшигчид, Цалинтай ээж, хүүхдийн мөнгө, халамж болон аймаг, сумдын нэрээр нэрлэсэн зарын группүүдэд нийт 38 удаа оруулсан байна.

Постын дор сэтгэгдэл бичсэн хүмүүст зөвхөн чатаар харилцахыг санал болгосон байна.

FACTCHECK: Дараах байдлаар нягтлаарай

Хаягийг нягтлах

Аливаа зээл олгох байгууллага нь албан ёсны хаягаараа ямар зориулалттай, ямар нөхцөлтэй зээл, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэж байгаагаа тодорхой тайлбарлаж, бичлэг болон постер маягаар олон нийтэд хүргэхээр бүтээлч контент, постууд оруулдаг. Хаягийн танилцуулга хэсэгт товч мэдээлэл, холбоо барих дугаар, хаяг байршил, имэйл болон албан ёсны сайтыг бүртгүүлж, хэзээ нээж, хэрхэн өөрчлөгдсөн, удирдлагын мэдээллээ тодорхй оруулж өгсөн байдаг. Ийм хаягаас зээлийн үйлчилгээ санал болгосн байвал бол итгэж болох баталгаатай газар гэсэн үг.

Харин шалгаж буй мэдээллийг оруулсан Enhee Enhee гэх хаяг нь дээрх мэдээллүүдээс нэгийг ч оруулаагүй ба олон нийтэд нээлттэй тохиргоотой ганцхан пост оруулсан байна.

Зургийг шинжлэх

Зээл олгож байгаагаа баталгаажуулах зорилготой хэдэн зураг нийтэлсэн нь интернэт банкны хуулгыг эвлүүлсэн, мөн зээл авсан хүнтэй чаталсан мэт ойлгуулах зорилготой хувийн зурвасын зураг, гадаад валют барьсан хүний зураг зэргийг оруулсан байна. Гар утсаар чаталсан мэт харагдуулахаар эвлүүлсэн зурагт “Би дансандаа 850,000,000 төгрөг авсан. Би Улаанбаатараас бизнесээ эхлүүлэх гэж байна. Нөхөр маань жилийн өмнө нас барсан. Би ганцаараа бизнес эрхэлдэг. Би мөнгөө авахаар банк руу явдаг. Би чамтай маш их баяртай байна. Итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа” гэсэн бичвэр байх бөгөөд энэ нь утга, найруулгын алдаатай, гадаад хэлнээс орчуулж оруулсан нь тодорхой байна.

Энгийн ажиглагдахуйц дээрх шинж чанаруудаас гадна зөвхөн чатаар харилцаж, таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол хувийн мэдээллээ алдах, цаашлаад санхүүгийн хохиролд өртөж болзошгүй эрсдэлд оржээ. 

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document