“Баян-Өлгий аймаг ДОХ-ын тохиолдлоор тэргүүлсэн” гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #475

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Баян-Өлгий аймаг дархлал олдмол хомсдолын тохиолдлоор хамгийн их өвчлөлтэй аймаг болсон тухай мэдээлэл нийтэлсэн.

Баримт шалгалтын үр дүн

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай холбогдсон бөгөөд тэрээр дээрх мэдээллийг худал болохыг онцлон орон нутгийн түвшинд 40 өвчтөн эмнэлгийн хяналтад байгаа болохыг мэдэгдсэн.

2023 оны 03 дугаар сарын 17-нд ‘Цензургүй үгс’ фэйсбүүк хуудас Баян-Өлгий аймаг дархлал олдмол хомсдолын тохиолдлоор хамгийн их өвчлөлтэй аймаг болсон тухай мэдээлэл нийтэлсэн. Мөн өвчлөлийн тоо нэмэгдэхэд эрэгтэй ижил хүйстний тоо нэмэгдсэн болон “бие биедээ дархлалын олдмол хомсдлын вирус тарааснаас” болсон гэж тайлбарласан байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) захирал Ц.Билэгтсайхан 2022 оны 11 дүгээр сарын 28-нд мэдээлсэнээр 1992 оноос хойш Монголд нийт ДОХ-ын 344 тохиолдол бүртгэгдсэн гэсэн ба 2022 онд 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн гэжээ.

Бид Баян-Өлгий аймагт ДОХ-ын тохиолдол нэмэгдсэн гэх мэдээллийн талаар тодруулахаар 03 дугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай холбогдсон бөгөөд тэрээр дээрх мэдээллийг худал болохыг онцлон орон нутгийн түвшинд 40 өвчтөн эмнэлгийн хяналтад байгаа болохыг мэдэгдсэн.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон ХӨСҮТ-ийн 2017 оны хамтран Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл зэрэг аймгуудыг хамарсан “ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны тайлан”-д дүгнэснээр эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн (ЭБЭ) дундах “ХДХВ-ын халдварын тархалт 2014 оныхоос 2.8 пунктээр буурч 9.2% болсон” гэж дүгнэсэн байна. Мөн 2019 онд дээрх байгууллагуудын хийсэн ижил төрлийн тандалт судалгаанд дүгнэснээр энэ тоо 7.7% болж буурсан гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document