Эдийн засагч Ханс-Вернер Зинн “Оюу толгойн гэрээг мянганы шилдэг луйвар” гэж хэлээгүй тухайгаа бидэнд имэйлээр мэдэгдлээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #460

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин” Оюу толгойн гэрээг “мянганы шилдэг луйврын эхлэл” гэж хэлсэн” гэх мэдээлэл постолжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тэрээр бидэнд илгээсэн хариу имэйлдээ өөрт нь монгол удам байхгүй бөгөөд дээрх мэдээлэл нь худал,“би тийм зүйл хэзээ ч хэлж байгаагүй” гэдгийг онцолсон.

2023 оны 03 дугаар сарын 02-нд ‘Цэндийн Баяраа’ гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин” Оюу толгойн гэрээг “мянганы шилдэг луйврын эхлэл” гэж хэлсэн гээд түүний дэлгэрэнгүй тайлбар гэх пост нийтэлсэн нь 03 дугаар сарын 14-ний байдлаар 10,605 удаа цааш түгээгдсэн байна.

Энэ постод Рио Тинто компани Оюу толгойн 100% эзэмшигч болох тухай тайлбарлан монголчуудын авах ашиг тус компанид ноогддог тухай Германы эдийн засагч Ханс-Вернер Зинн анхааруулсан мэтээр бичсэн байна. Түүнчлэн, тэрээр өөрийгөө XIII зууны үеийн монгол “цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн” ба Монголын асуудлыг “ямар нэг хэмжээгээр сонирхсоор ирсэн” гэх агуулгыг дурджээ.

FACTCHECK: Дараах байдлаар анхан шатны баримт шалгалт хийлээ.

Дээрх посттой төстэй агуулгатай постыг Ханс-Вернер Зинн өөрийн вэб сайтаараа дамжуулан няцааж байсан

2023 оны 03 дугаар сарын 10-нд бид дээрх постын талаар тодруулахаар түүнтэй имэйлээр холбогдсон юм.

Тэрээр 03 дугаар сарын 13-нд бидэнд илгээсэн хариу имэйлдээ өөрт нь монгол удам байхгүй бөгөөд дээрх мэдээлэл нь худал,“би тийм зүйл хэзээ ч хэлж байгаагүй” гэдгийг онцолсон. 

Эдийн засагч Зинн нь Мюнхений Людвиг-Максимилианы нэрэмжит их сургуульд 2016 оныг хүртэл эдийн засгийн профессороор ажилласан. Түүнийг 2011 онд Британийн The Independent сонин евро бүсийн эдийн засаг, санхүүгийн асуудал дахь байр суурийг нь онцлон “Дэлхийг өөрчилсөн 10 хүний нэг” хэмээн нэрлэж байсан юм.

Тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 17-нд UP post сонинд Оюу толгойн гэрээг алдаатай болсон талаар байр сууриа илэрхийлж байсан ч дээрх посттой ижил яриаг ярьж байгаагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

3 Responses

  1. Gesen ch naad geree chini hog ene hvnii helsen bna uu heleegvi bna uu ugaasaa muu geree gedeg ni todorhoi awilgal orson gedeg ni ilt bhad hen helsen hend hamaatai um nadad bol gargalgaa ni ih sonirholtoi sanagdaad bgaa

  2. Энэхүү пост худал эсэх нь огтоос чухал бус юм. Харин Оюун-толгойн гэрээ Луйвар гэдэг нь баталгаа нотолгоо шаардлагагүйгээр үнэн гэдгийг ТЭНГЭР мэднэ. Тэнгэрийн хууль газарт хэрэгжих цаг ирсэн гэдгийг Та бүгд мэдтүгэй. Аюутугай!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document