Elora shop нэртэй хуудаснаас гаднын бичлэгүүд ашиглаж, зах зээлийн үнээс хэт хямдаар бараа бүтээгдэхүүн борлуулах гэж байгаа мэт мэдээлэл түгээж байна. Үүний зэрэгцээ “Хүүхдийн тоогоо бичээд үнэгүй бэлэг аваарай” гэх тайлбартай бичлэг оруулж хандалтаа өсгөх оролдлого хийж байна.
FACTCHECK
Тус бичлэгийг Google Lens-д хайхад ижил төстэй бичлэг оруулдаг гаднын улсын амттаны дэлгүүрийн хуудасны бичлэгээс ашиглажээ.
Мөн шалгасан хуудасны гутал, гэрийн тавилга, чимэглэл зарна гэх бусад барааны бичлэг, зургуудыг гаднын болон дотоодын дэлгүүрүүдийн зураг бичлэгээс ашиглан, хэт хядан үнэ тавьж иргэдийг хуурч байна.
Жишээлбэл, өвлийн гутал зарна гэх постод ашигласан гутлын зургуудыг олон газраас цуглуулсан ба өөр хэрэглэгчийн оруулсан пост, эсвэл Турк чанартай гутлын дэлгүүр хаягаас авсан зэргийг зургаар хайж мэдэх боломжтой.

Бид өмнө нь гаднын зураг, бичлэг ашиглан, зах зээлийн үнээс хэт хямд үнээр бараа бүтээгдэхүүн борлуулж буй мэт залилангаа болгоомжлуулах зорилгоор хэд хэдэн баримт шалгалт хийж байсан. Иймд хэт хямд үнэтэй бүтээгдэхүүн зарж байгаатай таарвал хамгийн түрүүнд зургаар хайх аргаар шалгаж, хуурамч эсэхийг нягталж байгаарай.
Мөн үнэгүй бэлэг зөвхөн “хавханд” байдаг гэдгийг санаж, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, хувийн мэдээллээ өгөх зэргийг хэзээ ч бүү хийгээрэй.


