2026 оны 08 дугаар сарын 1-нд Цэрэнхоролын Дэлгэр хаягаас бичлэг түгээхдээ Gogo.mn сайтын лого ашиглан, “Gogo.mn батлав” гэсэн ногоон тамга дарсан постер ашигласан байна. Уг бичлэгийг өчигдрөөс (10.30) дахин дүгээж нийт 6.6 мянга гаруй реакц, 1.7 мянган сэтгэгдэл авч, 4.4 мянган удаа цааш түгээсэн байна. Уг постерт “Б.Дэлгэрсайхан: Монгол одоо Хятад улсын ивээлд орох цаг нь болсон. 2 улс нэгдэж байж иргэд сайхан амьдрах боломж бүрдэнэ” гэсэн байна.
FACTCHECK:
Зургаар хайх аргаар Google Lens хэрэглүүрт шалгахад 2025 оны 12 дугаар сарын 10-нд gogo.mn сайтад “Б.Дэлгэрсайхан: Хоногт 150 мянган тонн нүүрс экспортлох зорилттой ажиллаж байна” гарчигтай мэдээнд уг зургийг ашигласан байна. Гэхдээ уг мэдээнд Хятадтай нэгдэх тухай агуулга байхгүй.

Манипуляцын нэг арга нь олон нийтийг итгүүлэн үнэмшүүлэхийн тулд батлагаатай хэвлэл мэдээллийн байгууллагын нэр, логог ашиглан төөрөгдүүлэх үзэгдэл байдаг. Дээрх зурагт “Gogo.mn батлав” гэсэн дугуй хэлбэртэй ногоон өнгийн тамга зохиож тавьсан байна. Тэгвэл Gogo.mn-д ийм тамга хэзээ ч байгаагүй бөгөөд JTI стандартыг хангасан цэнхэр тэмдэглэгээг л логоны хамт байршуулдаг.

Иймд хэвлэл мэдээллийн байгууллагын лого, нэр ашигласан мэдээллийн хуурамч байж болзошгүй шинж чанаруудыг ажиглаж, жинхэнэтэй нь тулгаж байгаарай.


