Search

Банкны төлбөрийн системийн талаар асууж залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2117

Ерөнхий агуулга

Ашигладаг банк болон төлбөрийн системийн талаар мэдээлэл хуваалцахыг уриалсан пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаягаас Оросоос удирдлагатай сайтаар дамжуулж Монгол улсын банкны төлбөр тооцооны мэдээллийг авахыг зорьсон пост түгээж байна. Баталгаагүй хаягт хандах, төлбөр тооцооны мэдээлэл өгснөөр мөнгө, санхүүгээр хохирох, таны хуваалцсан мэдээллийг залилан хийхэд ашиглах эрсдэлтэй тул аливаа мэдээлэлд хянуур хандаарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 26-д Project Manager Facebook хуудаснаас “M Bank, Khan Bank эсвэл TDB-тэй ажилладаг уу?” гэх пост түгээжээ. Постод “Бид Монголд банкны төлбөр тооцоотой ажиллах туршлагатай бизнес эрхлэгчид болон төлбөрийн түншүүдийг хайж байна. Бидэн рүү мессеж бичиж, ашигладаг банк болон төлбөрийн системийн туршлагаа хуваалцаарай.” гэх тайлбарыг оруулж, 6 реакцаар идэвхжүүлсэн байна.

Хаяг шалгах

Project Manager Facebook хаягийг 2026 оны 04 дүгээр сарын 02-нд “Fun Chicken” нэрээр нээсэн бөгөөд 2026 оны 10-р сарын 26-нд “Project Manager” болгож өөрчилжээ.

Хаягийн дэлгэрэнгүй хэсэгт хавсаргасан линкэд хандахад байгууллагын мэдээлэл, холбогдох мэйл, тодорхой хаяг байршилгүй, зөвхөн нэр, утас, мэйл хаягаа үлдээх зориулалттай сайт илэрлээ.

Сайтын домайны мэдээллийг Whois хэрэглүүрээр шалгахад сайтын бүртгэл Оросоос гаралтай байна. Байгууллагын тодорхой мэдээлэлгүй, холбоо барих утас, хаяггүй сайт утасны дугаар, нэр гэх мэт хувийн мэдээлэл асууж байгаа нь гаднын улсаас Монгол улсын банкны төлбөр тооцооны мэдээллийг авч, залилан хийхэд ашиглах эрсдэлтэй юм.

Зургийн тайлбар: Сайтын домайны бүртгэлийн хаягийн үр дүн

Зургаар шалгах

Project Manager хаягаас нээлттэй түгээсэн зургуудыг hivemoderation хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн нь илэрсэн.

Зургийн тайлбар: Хиймэл оюун шалгасан үр дүн
Зургийн тайлбар: Хиймэл оюун шалгасан үр дүн

Дүгнэлт

Хуурамч хаягаас гаднын удирдлагатай сайтаар дамжуулж Монгол улсын банкны төлбөр тооцооны мэдээллийг авахыг зорьсон пост түгээж байна. Баталгаагүй хаягт хандах, төлбөр тооцооны мэдээлэл өгснөөр мөнгө, санхүүгээр хохирох, таны хуваалцсан мэдээллийг залилан хийхэд ашиглах эрсдэлтэй тул аливаа мэдээлэлд хянуур хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Ашигладаг банк болон төлбөрийн системийн талаар мэдээлэл хуваалцахыг уриалсан пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document