Search

2023 онд болсон түймрийн үеэр шатсан амьтдын зургаар төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2116

Ерөнхий агуулга

“Нөмрөгийн түймэрт өртсөн амьтдын шатсан дүр зураг” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олон нийтийг цочирдуулсан, анхаарлын төвд байгаа үйл явдлын үеэр хуучирсан зураг бичлэгээр төөрөгдүүлэх үзэгдэл түгээмэл гардаг тул зургаар хайх аргыг хэрэглэж заншаарай. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь 2023 онд болсон түймрийн үеийнх байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар 27-нд Ховд.мн нэртэй хуудсаас “Нөмрөгийн түймэрт өртсөн амьтдын шатсан дүр зураг” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 150 реакц, 13 сэтгэгдлээр идэвхжүүлж, 18 удаа цааш түгээжээ.

Бид түгээсэн зургийг Google lens хэрэглүүр ашиглан хайхад хамгийн анх 2023 онд түгж байсан илэрцүүд гарч ирлээ. Тухайлбал, Eguur.mn сайтад 2023 оны 04 дүгээр сарын 24-нд “Халхгол сумын түймрийн хохирлыг тогтоохдоо хандгайг 10 саяар үнэлжээ” гарчигтай мэдээнд шалгасан зургийг хавсаргаж байжээ. Мөн энд, энд адил агуулгатай мэдээнд шалгасан зургууд байна.

2026 оны 10 дугаар сарын 08-нд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн үеэр шатсан амьтны сэг зэм одоогоор олдоогүй байгааг Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар Tsahiur.mn сайтад өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.

Олон нийтийг цочирдуулсан, анхаарлын төвд байгаа үйл явдлын үеэр хуучирсан зураг бичлэгээр төөрөгдүүлэх үзэгдэл түгээмэл гардаг тул зургаар хайх аргыг хэрэглэж заншаарай. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь 2023 онд болсон түймрийн үеийнх байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Нөмрөгийн түймэрт өртсөн амьтдын шатсан дүр зураг” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document