Search

“Toki” гэх тураах чихрээс зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй эмийн бодис илэрсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2100

Ерөнхий агуулга

“Жин хасаж, өөх шахтаах чихэр” гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар, Токио хотын эрүүл мэнд, эмнэлэгийн газрсаас Токи гэх тураах чихэрнээс найрлагад дурдаагүй сибутрамин гэх эмийн бодис илэрсэн тухай анхааруулж, хэрэглэгчдийг уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоохыг зөвлөсөн байна. Субитрамин эмийг өмнө нь таргалалтын эсрэг эмчилгээнд жороор олгодог байсан ч урт хугацааны судалгаагаар зүрхний шигдээс, харвалт үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэсэн тул дийлэнх улсад 2010 оноос эхлэн худалдаалахыг хориглож, буцаан татсан.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 17-нд TOKI CANDY – гэртээ жин хасах 14 хоног нэртэй хуудаснаас тураах чихэр гэх бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 78 реакц,  11 сэтгэгдлээр идэвхжүүлсэн байна. Бичлэгийн тайлбар хэсэгт “Дасгал хийх шаардлагагүй, хоолны дэглэм барих шаардлагагүй” гэж онцолжээ. Мөн нд Toki Candy – Монголын жин хасах 1 чихэр нэртэй хуудаснаас ижил төрлийн бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлсэн бөгөөд “булчин нэмж, өөх шатаах тураах чихэр, 7 хоногийн дотор жингээс хасна. АНУ-ын FDA-ээс баталгаажуулсан” гэх агуулгыг дурдсан

Токи тураах чихрээс зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг эмийн бодис илэрсэн.

АНУ-ын Хүнс эмийн хяналтын газар болон Токио хотын захиргаанаас Токи чихрээс найрлагад дурдаагүй эмийн бодис илэрсэн тул худалдан авахгүй байхыг анхааруулж байжээ. Тодруулбал, 2025 оны 02 дугаар сард Токио хотын эрүүл мэнд, эмнэлэгийн газраас токи чихрийг шинжлэхэд дэлхий даяар хэрэглээнээс гарсан сибутрамин бодис илэрчээ. Сибуртамин нь хоолны дуршлыг бууруулж, цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлдэг учир өмнө  нь таргалалтыг эмчлэх зорилгоор жороор олгодог байсан. Гэвч зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг зүрх судасны ноцтой эрсдэлийг нэмэгдүүлдэг тул 2010 оноос эхлэн хэрэглээнээс хасаж, олон оронд худалдаалахыг хориглосон. Тухайлбал, Европын холбоо, Дани, Англи, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират, Канад, Сингапур зэрэг улсад сибутрамин агуулсан эм, нэмэлт бэлдмэлийг сурталчилж, худалдаалахыг хориглосон байна.

Зургийн эх сурвалж: АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар

 “Сибутрамины зүрх судасны үр дагавар” (SCOUT) хэмээх клиник туршилтаар сибутраминаар эмчлүүлсэн өвчтөнүүдийг плацебо бүлэгтэй харьцуулахад зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг ноцтой сөрөг нөлөө илрэх нь 16 хувиар их байсан. Харин эхний 12 сарын хугацаанд хассан жингийн дундаж хэмжээ плацебо бүлэгтэй харьцуулахад бага буюу 2.4 кг-ийн зөрүүтэй байсан бол 12 сарын дараа ялгаа ажиглагдаагүй байна. Тус судалгааг нийт 6 жилийн турш хийсэн бөгөөд таргалалттай хавсарсан зүрх судасны өвчинтэй эсвэл 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 10 мянга орчим өвчтөнийг хамруулсан санамсаргүй сонголттой, давхар далд, плацебо хяналттай судалгаа юм. Урт хугацааны судалгааны дүгнэлтээр Европын эмийн агентлагийн Хүний хэрэглээний эмийн бүтээгдэхүүний хорооноос (Committee for Medicinal Products for Human-CHMP) эмийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхийг зөвлөж, сибутрамин агуулсан эм бэлдмэл, нэмэлтийг өвчтөнүүдэд зөвлөлгүй, худалдаанаас татжээ.

Шалгасан бичлэгт дасгал хийж хоолны дэглэм барих шаардлагагүй гэж дурдсан. Энэ нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм. АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commision)- оос  Зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай анхааруулж, тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:

  • Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна (Худал)
  • Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй
  • Богино хугацаанд их жин хасна
  • Хүн болгонд тохирно
  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.

Мөн шалгасан бичлэгт тус бүтээгдэхүүний найрлагад “Киви, ногоон кофе, бадамлянхуа цэцгийн навч” зэрэг орсон гэж дурдсан. Иймд PubMed, Google Scholar, ScienceDirect, ResearchGate зэрэг нээлттэй судалгааны сангаас орц найрлагын түлхүүр үгээр хайхад эдгээрийг нэгтгэж тураах үйлчилгээтэйг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй байна.

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар, Токио хотын эрүүл мэнд, эмнэлгийн газраас Токи гэх тураах чихрээс найрлагад дурдаагүй сибутрамин гэх эмийн бодис илэрсэн тухай анхааруулж, хэрэглэгчдийг уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоохыг зөвлөсөн байна. Субитрамин эмийг өмнө нь таргалалтын эсрэг эмчилгээнд жороор олгодог байсан ч урт хугацааны судалгаагаар зүрхний шигдээс, харвалт үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэсэн тул дийлэнх улсад 2010 оноос эхлэн худалдаалахыг хориглож, буцаан татсан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Жин хасаж, өөх шахтаах чихэр” гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document