Search

“2027 оны нэгдүгээр сараас Монгол Улсад электрон тамхийг бүрэн хориглохоор болсон” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2096

Ерөнхий агуулга

“2027 оны 1-р сарын 1-с Vape, электрон тамхи, үнэртэй янжуур тамхи худалдаалахыг хориглоно” гэсэн пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай хуулиар электрон тамхийг бүрэн хориглоогүй, бүх төрлийн үнэр, амттай янжуур тамхи, электрон тамхийг хориглохоор тусгасан байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ХАС телевиз Facebook хуудаснаас “2027 оны 1-р сарын 1-с Vape, электрон тамхи, үнэртэй янжуур тамхи худалдаалахыг хориглоно” гэсэн пост (архивлагдсан хувилбар)  нийтэлжээ. Уг пост 2,100 гаруй реакц, 146 сэтгэгдэл авч, 152 удаа цааш түгээгджээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай хуулиар электрон тамхийг бүрэн хориглоогүй, бүх төрлийн тамхины үнэр, амтыг хориглохоор тусгасан

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан талаар 2026 оны 10 дугаар сарын 16-нд Эрүүл мэндийн яамны албан ёсны Facebook хуудас мэдээлжээ. Тухайлбал, Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр:

  • Электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох;
  • Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх;
  • Хяналт, хариуцлагыг чангатгах;
  • Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.

Мөн УИХ-ын гишүүн А. Ариунзаяа “Янжуур тамхи, электрон тамхи аль нь ч бай жимсний амт, үнэр, гаа бүгд хориглогдсон. 2027 оны 01 дүгээр сарын 1-нээс амттай, үнэртэй, гоё харагдсан, жимсний амттай аливаа тамхи, электрон тамхи Монгол улсад хэрэглэж болохгүй” хэмээн мэдээлсэн. Энэ мэдэгдлийг электрон тамхийг бүр мөсөн хориглосон мэт төөрөгдүүлжээ.

О.Номинчимэг, Ч.Анар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Ө.Шижир нарын гишүүдийн санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл d.parliament.mn цахим хуудаст байршиж байна. Уг хуудаснаас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан заалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Тухайлбал, “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд туссан 6.7.16 дугаар заалт нь бүх төрлийн тамхи болон электрон тамхи, цэнэглэх шингэнд үнэр, амт оруулах бодис нэмэхийг хориглох талаар тэмдэглэжээ.

Эх сурвалж: d.parliament.mn

Энэ нь зөвхөн электрон тамхины хэрэглээг хориглох талаар асуудал биш, харин хэрэглэгчдийг татах зорилгоор хийдэг амт, үнэр зэрэг нэмэлт бодисуудыг бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнд хориглох зорилготой байна.

Дүгнээд хэлбэл, “2027 оны 1-р сарын 1-с Vape, электрон тамхи, үнэртэй янжуур тамхи худалдаалахыг хориглоно” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай хуулиар электрон тамхийг бүрэн хориглоогүй, бүх төрлийн үнэр, амттай янжуур тамхи, электрон тамхийг хориглохоор тусгасан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“2027 оны 1-р сарын 1-с Vape, электрон тамхи, үнэртэй янжуур тамхи худалдаалахыг хориглоно” гэсэн пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document