Search

Хямд үнэтэй алт худалдаална гэж залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2091

Ерөнхий агуулга

Маш хямд үнээр алт худалдаалж буй агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэт бага үнээр алт, үнэт металл худалдаалах агуулгатай мэдээлэлд хандахгүй байж, хөрөнгө мөнгө, аюулгүй байдлаа эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 04-нд Dubai Gold Shop Facebook хуудаснаас пост түгээжээ. Тэрээр уг постод “1гр цэвэр алт 1 юань, мэхлэхгүй, босго тавихгүй” гэх бичигтэй зураг оруулсан бөгөөд “999 цэвэр алтан шош, анхны захиалга 1 ам.доллар/г-аас эхэлнэ, бодит алт, дахин жинлэхийг дэмжинэ” гэж тайлбарлажээ. Тухайн постыг 22 реакц, 7 сэтгэгдлээр идэвхжүүлсэн байна. 

Хаяг шалгах 

Dubai Gold Shop хуудсыг 2023 оны 11-р сарын 01-нд нээжээ. Уг хуудасны нэрийг тухайн өдөр LaBricciosa Olivere Ryan гэж өөрчилж, 2026 оны 10-р сарын 04-д Dubai Gold Shop хэмээн сольсон байна.  

Хуудасны админы байршлыг шалгахад нууцалсан гэдэг нь илэрлээ.

Хуудасны удирдлагын байршил тодорхойгүй, нэрээ олон сольсон, хөрөнгө мөнгө тараах, хямд үнэт эдлэл худалдаалж буй хуудас нь баталгаагүй юм.

Зургаар шалгах 

Dubai Gold Shop Facebook хуудасны түгээсэн зургуудыг шалгахад 10-р сарын 04-өөс эхэлж “Hainou Gold”, “1 грамм 1 юань” гэх агуулгатай зургуудыг түгээжээ. Эдгээрийн хэв маягийг харахад бичиг үсгийн, өгүүлбэр зүйн алдаатай, гадаад хэлнээс орчуулсан шинж чанартай байна. Мөн зургийн бичвэрт “1 грамм алт 1юань үнэтэй”, “1 хүнд 1 грамм ногдоно” гэх агуулгыг хүргэж байгаа ч тайлбар хэсэгт 1ам.доллар гэж оруулсан байна. Энэ нь агуулга зөрсөн, баттай бус мэдээлэл хүргэж байна гэсэн үг.  

Уг хуудаснаас алт хямдаар худалдаалахаас өөр утга агуулгатай зураг нийтлээгүй. Гадаад хэлнээс орчуулсан шинжтэй, үг, өгүүлбэр зүйн алдаатай зурагтай, үнэт металл хямд үнээр борлуулах зар түгээж байгаа нь залилангийн шинж юм.

Алтны ханшийн бодит мэдээлэл

Дэлхийн алтны зөвлөлийн алтны ханшийн мэдээлэлд сүүлийн 1 жилийн хугацаанд 1грамм алтны үнэ 850 юаниас буураагүй байна. 

Зургийн тайлбар: Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан 1гр алтны үнэ (Юань)

Мөн Монгол банкны албан ёсны сайтаас алтны ханшийн талаар үнэн зөв мэдээлэл аваарай.

Хэт бага үнээр алт, үнэт металл худалдаалах агуулгатай мэдээлэлд хандахгүй байж, хөрөнгө мөнгө, аюулгүй байдлаа эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Маш хямд үнээр алт худалдаалж буй агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document