Цахим орчинд Австралийн Сувд нэртэй Facebook хаягаас “Манай компани нь эрхэм харилцагчиддаа зориулан хясааны тусгай санал зарлаж байна” гэх залилангийн шинжтэй лайв бичлэгийг түгээжээ.
FACTCHECK:
Бид өмнө нь цахим орчинд ихээр түгж байсан хусдаг сугалаа, алтны уурхай, үнэт чулууны уурхайгаас шууд олборлолт хийж байна зэрэг лайв бичлэгийг залилан болохыг баримтаар шалгаж, үзэлт хандалтыг нь бууруулсан. Доорх холбоосоор баримт шалгалтын дэлгэрэнгүйг унших боломжтой.
- Алтны уурхайгаас азтан шалгаруулж байна гэх лайв залилангаас сэргийлж, репорт хийж, бусдад түгээхээс зайлсхийгээрэй
- “Алт, үнэт эдлэл хямд үнээр зарж байна” гэх лайваар залилж байгаа тул репорт хийгээрэй
- “Үнэт чулууны уурхайгаас шууд олборлолт” гэх залиланг репортолж, бусдад түгээхээс зайлсхийгээрэй
- “Хусдаг сугалаатай лайв” гэх цахим залилангаас сэргийлээрэй
- Сангийн яамны эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэрийг барьж залилан үйлдэж байна
Энэ удаа урьдчилгаа 99 мянгаас 250 мянган төгрөгийг шилжүүлж, ууттай хясаа худалдаж аван, дотроос нь гарч ирсэн сувдны хэмжээнээс хамааран мөнгө хожих боломжтой мэтээр иргэдийг залилж байна.

Хаягийг шалгах
Лайв түгээсэн пэйжийг шалгавал 2026 оны 09 дүгээр сарын 28-нд нэрээ “Австралийн сувд” болгон өөрчилжээ. Цаашлаад тус пэйж нь 142 дагагчтай, тайлбар хэсэгтээ “The AUTORE Group Mongolian representative” буюу орчуулбал, “AUTORE Group-ийн Монгол дахь төлөөлөгч” гэж байна.

Бид “The AUTORE Group” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд Австрали улсын Сидней хотод төвтэй Өмнөд тэнгисийн сувдны компаниийн мэдээлэл илэрцээр гарч ирлээ. Тус компаниийн албан ёсны сайтад тухайн брэндийн бараа, бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулдаг дэлгүүрүүдийн жагсаалт байгаа бөгөөд үүнд Монгол улс дахь албан ёсны борлуулагч байхгүй байна. Үүнээс гадна тухайн
Мөн бичлэгт харагдаж буй ууттай хясааг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад ижил бүтээгдэхүүн Хятадын Taobao онлайн худалдааны сайтад хямд үнээр борлуулагдаж байна.
Та яах ёстой вэ?
Энэ төрлийн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа боловч хохирсон иргэдийн тоо буурахгүй байгаа тул иргэдийг дээрх лайвуудтай тааралдсан тохиолдолд шууд репорт хийж, өөрийгөө болон ойр дотнын хүнээ хамгаалахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа.
Мөн та цахим орчинд ийм төрлийн залилангийн шинжтэй лайвтай тааралдсан тохиолдолд огт дарж орохгүй байх, сэтгэгдэл бичихгүй байх, хуваалцахгүй байх нь зүйтэй. Ийм үйлдлүүд нь тухайн залилангийн шинжтэй контентыг улам түгээх, бусад иргэдийг хохирох эрсдэлийг бууруулах юм.


