Search

Улсын их дэлгүүрийн нэр, логог ашиглан баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2081

Ерөнхий агуулга

“аз хойморын бугуйвч” гэх тайлбартай бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Улсын их дэлгүүрийн нэр, логог ашиглан сарын тэмдгийн өвдөлт намдаах тос, аз авчрах бугуйвч зэрэг баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Иймд холбоо барих болон албан ёсны мэдээлэлгүй, байгууллага, брэндийн нэр, логог зөвшөөрөлгүй ашигласан хуудаснаас бүтээгдэхүүн худалдан авахгүй байж, сэжигтэй холбоосоор орж хувийн мэдээллээ бүү оруулаарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 16-нд State Department Store – Улсын Их Дэлгүүр нэртэй хуудаснаас “аз хойморын бугуйвч” гэх тайлбартай бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг (архивласан хувилбар) нийтэлсэн байна. Уг пост 116 реакц, 75 сэтгэгдэл цуглуулж, 22 удаа цааш түгээгджээ. 

Хаяг шалгах

State Department Store – Улсын Их Дэлгүүр хуудасны ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2026 оны 09 дүгээр сарын 14-нд нээгдсэн шинэ пэйж байгаагаас гадна танилцуулга хэсэг нь хоосон, пэйжийг удирдаж буй админы мэдээлэл нээлттэй харагдахгүй байна. Түүнчлэн сүүлийн үед гаднын улсаас удирдаж буй хуудаснаас чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулахдаа ашигладаг нэг хуудас бүхий хуурамч сайт уруу чиглүүлж байна.

Улсын Их Дэлгүүрийн албан ёсны Facebook хаяг нь нийт 92 мянга гаруй дагагчтай, анх 2013 онд нээгдэж байжээ. Мөн хаягтаа ерөнхий мэдээлэл, танилцуулга, вэбсайт холбоосыг нээлттэй байршуулсан байна. Доорх зурагт шалгасан хаяг болон Улсын Их Дэлгүүрийн албан ёсны хаягийг харьцуулан харууллаа.

Агуулгыг нягтлах

Бид уг хаягаас сурталчлан борлуулж буй сарын тэмдгийн өвдөлт намдаах тос гэх бүтээгдэхүүнийг баримтар шалгаж, төөрөгдүүлсэн болохыг мэдээлж байсан. Тодруулбал, аюулгүй байдлын баталгаагүй тос ашиглан хэвлийг чангалах, цэвэршилт, тогтмол бус сарын тэмдэг зэрэг асуудлыг шийдэх боломжтой гэж төөрөгдүүлсэн агуулгаар сурталчилсан байна. Эдгээр хам шинж, өөрчлөлтийг тосоор эмчлэх боломжгүй юм.

Шалгасан мэдээлэлд сурталчилж буй бугуйвчны бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад онлайн худалдааны сайтуудад 97 мянгаас 100 мянгын хооронд худалдаалж буй илэрцүүд гарч ирлээ.

Тухайн нэг хуудас бүхий сайтын бүтээгдэхүүний захиалгын хэсэгт нэр, утасны дугаар, хаяг, хэдэн ширхэгийг авахаа бөглөх хэсэг байгаа боловч уг бүтээгдэхүүнийг борлуулж буй газрын мэдээлэл, холбоо барих утас байхгүй байна.

Эндээс харахад худалдан авагч хувийн мэдээллээ өгсний дараа бараагаа захиалах бөгөөд тухайн газартай холбогдох мэдээлэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг бараа бүтээгдэхүүн борлуулах биш, таны хувийн мэдээллийг авах зорилготой залилан мэхлэх арга байж болзошгүй.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, Улсын их дэлгүүрийн нэр, логог ашиглан сарын тэмдгийн өвдөлт намдаах тос, аз авчрах бугуйвч зэрэг баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Иймд холбоо барих болон албан ёсны мэдээлэлгүй, байгууллага, брэндийн нэр, логог зөвшөөрөлгүй ашигласан хуудаснаас бүтээгдэхүүн худалдан авахгүй байж, сэжигтэй холбоосоор орж хувийн мэдээллээ бүү оруулаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“аз хойморын бугуйвч” гэх тайлбартай бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлсэн байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document