Search

2025 оны бичлэгийн хэсгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2080

Ерөнхий агуулга

“Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалын багт багтсан сэтгүүлч Шинэбаяр буюу Шинээ нислэгийн үеэр” гэх тайлбартайгаар онгоцны бүхээгт хөлөө дээш өргөн хэвтэж буй хүний зураг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2025 оны 11 сарын 09-нд Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцонд болсон үйл явдлын бичлэгээс тастаж, төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 29-нд Ноцтой но-той мэдээлэл, Папараци Мэдээ, Шинэ Сенсаци зэрэг хуудаснаас “Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалын багт багтсан сэтгүүлч Шинэбаяр буюу Шинээ нислэгийн үеэр” гэх тайлбартайгаар онгоцны бүхээгт хөлөө дээш өргөн хэвтэж буй хүний зургийг (энд, энд бас энд) нийтэлжээ (архивласан хувилбар).

Шалгасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2025 оны 11 дүгээр сарын 09-нд сошиал орчинд өргөн тархжээ.

Тодруулбал, тус зургийн эх хувилбар нь “энэ сарын 09-нд Нарита-Улаанбаатар чиглэлд ирсэн Монгол эмэгтэй зорчигчдыг бухимдуулжээ” гэх тайлбар бүхий хэд хэдэн бичлэг илэрлээ. Доорх зурагт ubn мэдээллийн сайтын Facebook хуудаст нийтлэгдсэн бичлэгийг харууллаа.

Дүгнээд хэлбэл, 2025 оны 11 сарын 09-нд Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцонд болсон үйл явдлын бичлэгээс тастаж, төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (энд, энд бас энд) (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

Google Lens хайлтын системийн илэрц

2025 оны 11 сард сошиал орчинд түгсэн байдал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалын багт багтсан сэтгүүлч Шинэбаяр буюу Шинээ нислэгийн үеэр” гэх тайлбартайгаар онгоцны бүхээгт хөлөө дээш өргөн хэвтэж буй хүний зураг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document