Search

“Монголын луйврын мэдээллийн төв” гэсэн албан ёсны байгууллага байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2076

Ерөнхий агуулга

“Хэрэв та залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож, мөнгөө эргүүлэн аваарай” гэх агуулгатай пост түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюунаар үүсгэсэн лого, зохиомол нэртэй, үүсээд удаагүй Фэйсбүүк пэйж иргэдийн залиланд алдсан мөнгийг олж өгнө хэмээн урхидаж, хувийн мэдээллийг нь авч, залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 16-нд “Монголын луйврын мэдээллийн төв” гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Хэрэв та залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож, мөнгөө эргүүлэн аваарай” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 107 реакц, 84 сэтгэгдлээр идэвхжүүлж, 21 удаа цааш түгээжээ.

Хаягийг шалгая

Бид “Монголын луйврын мэдээллийн төв” гэх пэйжийн ил тод байдал, постуудыг шалгахад нээгдээд удаагүй, цөөн дагагчтай, бусдын зураг, постерыг ашигласан зэрэг залилангийн шинж тэмдгүүд илэрлээ.

Пост түгээсэн пэйжийн сэжигтэй шинж тэмдгүүдийг жагсаахад:

Пэйжийн ил тод байдал

Зургаар шалгая

Зургаар шалгахад, “Монголын Луйврын Мэдээллийн Төв” гэх нэртэй пэйж нь ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн постеруудыг удаа дараа хуулбарлан, постолсон байна. Бусдын зураг, бичлэг, логог зөвшөөрөлгүй ашиглан постлох нь залиланг таних томоохон шинж тэмдгүүдийг нэг юм.

Түгээсэн постуудыг эх хувилбартай нь харьцуулав

Дүгнэлт

Дүгнээд хэлэхэд, хиймэл оюунаар үүсгэсэн лого, зохиомол нэртэй, үүсээд удаагүй Фэйсбүүк пэйж иргэдийн залиланд алдсан мөнгийг олж өгнө хэмээн урхидаж, хувийн мэдээллийг нь авч, залилан үйлдэж байна.

“Daatgal Niigmiin“, “Бүтэн байдлын сэргийлэх групп“, “Монгол Улсын Холбооны сэргээх, гүйцэтгэх агентлаг” зэрэг зохиомол нэртэй пэйжүүдээс залилуулсан, алдсан мөнгө олж өгнө хэмээн сурталчлан, залилан үйлдэж байсныг бид өмнө нь шалгасан билээ.

Аливаа залилан, хулгайн гэмт хэргийг Монгол Улсад мөрдөн шалгах цорын ганц мэргэжлийн байгууллага бол Цагдаагийн Ерөнхий Газар гэдгийг санаарай. Иймд баталгаагүй хаягт хандаж, өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр шууд ЦЕГ-ын 102 дугаарт яаралтай холбогдох хэрэгтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хэрэв та залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож, мөнгөө эргүүлэн аваарай” гэх агуулгатай пост түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document