Search

Хүмүүс рүү дайрч буй баавгайн бичлэг Монголд биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2061

Ерөнхий агуулга

“ИРГЭНИЙ БИЧЛЭГ: Олс, уяанаас өөр юмгүй улаан гараараа яаж баавгайг зогсоох вэ?” гэх тайлбартай баавгай хүн рүү дайрч буй бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2023 онд Шинжаан Уйгурын өөртөө засах орны Хэжин хошууны малчны гэр лүү баавгай дайрсан үеийн бичлэгийг Монголд мэтээр түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 16-нд Xpost.mn нэртэй хуудаснаас “ИРГЭНИЙ БИЧЛЭГ: Олс, уяанаас өөр юмгүй улаан гараараа яаж баавгайг зогсоох вэ?” гэх тайлбартай баавгай хүн рүү дайрч буй бичлэг нийтэлснийг нийт 39 реакц, 7 сэтгэгдлээр идэвхжүүлж, 7 удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2023 оны 05 дугаар сараас эхлэн “Хятадад болсон үйл явдал” гэх тайлбартайгаар сошиал орчинд өргөн тархжээ. Иймд хятадын Baidu хайлтын системээс зургаар хайхад 2023 оны 05 дугаар сарын 26-нд Шижаанд болсон үйл явдал хэмээн хэд хэдэн хаяг нийтэлсэн байна. Тодруулбал, Хятадын Шианнинг хотын мэдээний суваг, Nine News мэдээллийн сайтын хаягт “05 дугаар сарын 26-нд Шинжааны Хэжин хошуунд…” гэх тайлбартай нийтэлсэн байна.

CGTN (China Global Television Network) агентлагийн АНУ дахь салбарын албан ёсны Facebook хаягт  Шинжаанд болсон уг үйл явдлын тухай тайлбарлаж, нэмэлт бичлэг нийтэлжээ.

Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай сумын төв, суурьшлын бүс, айл өрх, малчны хот орчимд орж ирсэн тухай сошиал орчинд өргөн хэлэлцүүлэг өрнөж байна. Олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлын үеэр гаднын зураг, бичлэгийг ашиглаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх үзэгдэл ихэсдэг. Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нягталж хэвшээрэй.  

Дүгнэлт

2023 онд Шинжаан Уйгурын өөртөө засах орны Хэжин хошууны малчны гэр лүү баавгай дайрсан үеийн бичлэгийг Монголд мэтээр түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“ИРГЭНИЙ БИЧЛЭГ: Олс, уяанаас өөр юмгүй улаан гараараа яаж баавгайг зогсоох вэ?” гэх тайлбартай баавгай хүн рүү дайрч буй бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document