Search

Банкуудын нэр барьдаг залилан QPay рүү шилжиж байгаа тул болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2055

Ерөнхий агуулга

“Qpay 10 нас хүрлээ. Дансаа 500 маянгаас 5 сая хүртэл цэнэглээрэй. Qpay танд яг ижил дүнг буцаан олгоно” гэх агуулгатай постыг холбоосны хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Qpay Mongolia төлбөр тооцооны системийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “судалгаанд оролцоод, таны баталгаажсан үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний бэлгийг QPay олгоно” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 9-ны өдрөөс эхлэн “Thank you for your trust” нэртэй Фэйсбүүк пэйж “Qpay 10 нас хүрлээ. Дансаа 500 маянгаас 5 сая хүртэл цэнэглээрэй. Qpay танд яг ижил дүнг буцаан олгоно” гэх агуулгатай постыг холбоосны хамт түгээжээ.

Пост түгээсэн пэйжийн түүх

Хаягийг шалгавал, анх 2021 онд “Giáp Nữ” гэх гадаад нэртэй үүсэж, 2026 оны 09 дүгээр сарын 7-нд “Thank you for your trust” болгон өөрчилжээ. Мөн 1 дагагчтай, профайл зураг нь Хаан банктай огт хамаарал, холбоо байхгүй зэрэг залилангийн шинжүүдийг агуулж байна.

Постод хавсаргасан вэбсайтыг шинжилье

“qmong.sbs” гэх вэбсайтыг Urlvoid хэрэглүүр ашиглан шалгахад, ердөө нэг хоногийн өмнө буюу 09 дүгээр сарын 08-нд үүсжээ.

Тус вэбсайт руу ороход “Дөрвөн асуултад хариулаад үлдэгдэлтэй банк эсвэл төлбөрийн аппликэйшнээ сонгоно уу” хэмээн Хаан банк, Голомт банк, ХХБ, Төрийн банк болон Monpay, Toki зэрэг төлбөрийн систем рүү нэвтрэх нэр, нууц үг шаардсан цонх гарч ирлээ.

Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.

Qpay Mongolia төлбөр тооцооны системийн албан ёсны вэбсайт нь qpay.mn, Фэйсбүүк пэйж нь QPay Mongolia гэсэн нэртэй байна. Мөн албан ёсны facebook хуудас руу нь орж үзэхэд шалгасан мэдээлэлд дурдсан “судалгаанд оролцоод бэлэг аваарай” гэсэн агуулгатай пост огт байхгүй байна.

Дүгнээд хэлбэл, Qpay Mongolia төлбөр тооцооны системийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “судалгаанд оролцоод, таны баталгаажсан үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний бэлгийг QPay олгоно” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Qpay 10 нас хүрлээ. Дансаа 500 маянгаас 5 сая хүртэл цэнэглээрэй. Qpay танд яг ижил дүнг буцаан олгоно” гэх агуулгатай постыг холбоосны хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document