Search

Москва дахь сургуулийн гадна авсан зургийг Монголд мэтээр төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2053

Ерөнхий агуулга

“Ерөнхий боловсролын сурагчдын хувцаслалтад жигд стандарт, ёс зүй баймаар байна” гэх тайлбартай зураг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Москва хотын Коммунарке дүүргийн 2070 дугаар сургуулийн гаднаас дарсан зургийг Монголд мэтээр төөрөгдүүлжээ. Жил бүр хичээлийн шинэ жилийн үеэр сошиал орчинд хандалтаа ихэсгэх, цаашлаад иргэдийн анхаарлыг сарниулах зорилготой төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл, зураг, бичлэг түгээх үзэгдэл ихэсдэг. Иймд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж шууд итгэхээсээ өмнө нягталж хэвшээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 03-нд Сурвалж.мн – Survalj.mn нэртэй хуудаснаас “Ерөнхий боловсролын сурагчдын хувцаслалтад жигд стандарт, ёс зүй баймаар байна” гэх тексттэй өндөр өсгийт өмссөн хоёр эмэгтэйн зураг (архивласан хувилбар) түгээснийг нийт 835 реакц, 252 сэтгэгдлээр идэвхжүүлж, 93 удаа цааш түгээжээ. Мөн ARSLAN.mn, Todmedee.mn, Gegeennews.mn зэрэг хуудаст ижил тайлбартай түгээжээ.

2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийгмийн сүлжээний платформуудаар шалгасан зургийг ЕБС-ийн сурагчидтай холбож, нэмэлт тайлбаргүй түгээсэн нь эл зураг Монголд авсан мэт ойлголт өгч төөрөгдүүлжээ.

Шалгасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 09 дүгээр сарын 03-нд Монгол хаягуудаас түлхүү түгээсэн бол цаг хугацааны хувьд хамгийн эхэнд буюу 09 дүгээр сарын 01-ээс эхлэн Оросын нийгмийн сүлжээний платформуудаар түгсэн байна. Тодруулбал, Рифмы и Панчи  гэх Vkontakte (Оросын нийгмийн сүлжээний платформ)  хаягаас 09 дүгээр сарын 01-нд “Москвагийн сургуулийн охид 9-р сарын 1-нд” гэх тайлбартай нийтэлжээ. Мөн Smartik, Пикабу, Threads болон Telegram платформуудад шалгасан зургийг орос хэл дээрх тайлбартай түгээсэн байна.

Үргэлжлүүлэн зургийн ард харагдах сургуулийн байгууламжийy хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Москва хотын Коммунарке дүүрэгт 2020 онд ашиглалтад орсон 2070 дугаар сургуулийн тухай мэдээлэл (газрын зурагт) гарч ирлээ. 2070 дугаар сургуулийн бусад зургийг энд бас эндээс үзнэ үү. Доорх зурагт шалгасан зураг болон Коммунарке дүүргийн 2070 дугаар сургуулийн зургийг харьцуулан харууллаа.

Зургийн эх сурвалж: Yandex Maps
Зургийн эх сурвалж: Крост

Дүгнэлт

Москва хотын Коммунарке дүүргийн 2070 дугаар сургуулийн гаднаас дарсан зургийг Монголд мэтээр төөрөгдүүлжээ. Жил бүр хичээлийн шинэ жилийн үеэр сошиал орчинд хандалтаа ихэсгэх, цаашлаад иргэдийн анхаарлыг сарниулах зорилготой төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл, зураг, бичлэг түгээх үзэгдэл ихэсдэг. Иймд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж шууд итгэхээсээ өмнө нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ерөнхий боловсролын сурагчдын хувцаслалтад жигд стандарт, ёс зүй баймаар байна” гэх тайлбартай зураг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document