2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Makhbal Tsedendambaa гэх хаягаас “СОР-17 хурлын танхим болон талбайд Израиль еврейн шүтээн болох дөрвөн сатаныг хамгийн гоё, бүрэн утгаар нь хийж байрлуулсан байна” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Тус постыг 667 реакц, 224 сэтгэгдлээр идэвхжүүлж, 516 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
COP17 хурлын талбайд монгол бөхөн, хавтгай, хулан, цагаан зээр зэрэг амьтны хөшөөг байршуулсныг гуйвуулан түгээжээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн сайтад, хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн зэрэг говийн ховор амьтдыг IUCN буюу Олон Улсын Байгаль Хамгааллын Холбооны үнэлгээгээр “устах аюултай, устах эрсдэлтэй, эмзэг” зэрэг ангилалд багтаж буй талаар мэдээлжээ. Доор зурагт COP17 хурлын тайлбайд байршуулсан хөшөө болон говийн ховордсон амьтдын зургийг харьцуулан харууллаа.




Үргэлжлүүлэн бид Google хайлтын системээр “Satan” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд доор зурагт харуулсан эвэр, туурайтай амьтны зураг илэрцээр гарч ирлээ. Домог, шашны түүхийн талаас авч үзвэл сатан болон чөтгөрийг дүрслэхдээ эвэр, туурай, сүүл зэрэг амьтны шинжийг ашиглах нь түгээмэл аж.

Дүгнээд хэлбэл, COP17 хурлын талбайд монгол бөхөн, хавтгай, хулан, цагаан зээр зэрэг говийн ховордсон амьтдын хөшөөг байршуулсныг гуйвуулан түгээжээ.


