Search

Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн нэр, логог ашигласан залилангаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2037

Ерөнхий агуулга

Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангаас санхүүжилт олгоно гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

CFLI буюу Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн нэр логог ашиглан залилан үйлдэж байна. Тус сангийн үйл ажиллагаа, төсөл, санхүүжилтийн тухай мэдээллийг Канадын элчин сайдын яамнаас мэдээлдэг. Иймд санхүүжилт олгоно, мөнгөн тэтгэмж өгнө гэсэн аливаа мэдээлэлд шууд итгэж, хувийн мэдээллээ илгээхээс өмнө баримт шалгах анхан шатны хаяг шалгах, агуулга нягтлах, зургаар хайх аргыг ашиглан шалгаж хэвшээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 29-нд CFIL Монгол санхүүжилт нэртэй хуудаснаас “Сайн байна уу. Хэрэв та санхүүжилт хайж байгаа бол Монгол дахь Канадын Орон Нутгийн Санаачилгын Сан (CFLI)-д зориулсан санал хүлээн авах зарлал нээлттэй боллоо! Энэхүү санхүүжилт нь зөвхөн хариуцлагатай, нухацтай, шударга, зорилгодоо нийцүүлэн ашиглах чадвартай хүмүүст зориулагдсан болно. Бидэнд хувийн мессеж илгээнэ үү: “Би 10 хүний нэг болохыг хүсэж байна” Бидэнд хувийн мессеж илгээнэ үү” гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн зургийн хамт түгээжээ.

Бид эл мэдээллийн баримт шалгах анхан шатны алхмын дагуу шалгалаа. Үүнд хаяг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах алхмууд багтана.

Хаяг шалгах 

Шалгасан мэдээлэлд The Canada fund for Local Initiatives (CFLI) буюу Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн зураг логог байршуулжээ. Иймд тус хаяг CFLI-г төлөөлөх, албан ёсны хаяг эсэхийг шалгах нь зүйтэй. CFIL Монгол санхүүжилт хуудас нь 2026 оны 07 дугаар сарын 29-нд нээгдсэн, ямар ч дагагчгүй байна. Хуудасны танилцуулга хэсгийг харвал хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй, вэбсайт холбоогүй зэрэг нь хуурамч хаяг болохыг илтгэж байна. Мөн 07 дугаар сарын 29-нд хуудсыг нээсэн өдрөө санхүүжилт олгоно гэх агуулгатай пост нийтэлсэн нь залилангийн шинжтэй хаяг болохыг харуулж байна.

Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн албан ёсны хаяг байхгүй бөгөөд Канадын элчин сайдын яамны Facebook хуудсаар дамжуулж мэдээлэл хүргэдэг.

Зургаар хайх

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг сайтар ажиглавал хиймэл оюунаар бүтээсэн болохыг таньж болно. Өөрөөр хэлбэл, бодит хүн санхүүжилт, мөнгөн тэтгэмж авсан мэт ойлголт төрүүлэхийн тулд хиймэл оюунаар зураг бүтээж хуваалцжээ. Тус зургийг HiveModeration хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн байх магадлал 99.9%-тай гэж гарлаа.

Үргэлжлүүлэн  CFIL Монгол санхүүжилт хуудаст нийтэлсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад Монголын Дауны холбооны хаягт 01 дүгээр сарын 27-нд нийтэлсэн зураг илэрцээр гарч ирлээ. Мөн тус постыг Канадын элчин сайдын яамны хуудсаар цааш түгээсэн байна. Үүнээс харахад CFLI-ийн логотой интернэтэд нээлттэй байршуулсан зургийг ашиглаж, залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.

Агуулгыг нягтлах

Аливаа байгууллага төсөл хөтөлбөр, санхүүжилтийн тухай мэдээлэл түгээхдээ тавигдах шаардлага, хамрах хүрээ, хугацаа зэргийг нээлттэй мэдээлдэг. Гэвч шалгасан мэдээлэлд санхүүжилт авахыг хүсвэл зөвхөн хувийн чат бичихийг уриалсан байна. Энэ нь залилангийн түгээмэл арга юм. Ихэвчлэн гэрийн хаяг, регистрийн дугаар, дансны дугаар, банкны мэдээлэл зэрэг хувийн эмзэг мэдээллээ хуваалцахыг шаардаж, цаашлаад мөнгө авахын тулд урьдчилгаа шилжүүл гэж залилдаг байна. Иймд аливаа мэдээлэлд шууд итгэлгүй шалгаж, хэвшээрэй.

CFLI буюу Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн нэр логог ашиглан залилан үйлдэж байна. Тус сангийн үйл ажиллагаа, төсөл, санхүүжилтийн тухай мэдээллийг Канадын элчин сайдын яамнаас мэдээлдэг. Иймд санхүүжилт олгоно, мөнгөн тэтгэмж өгнө гэсэн аливаа мэдээлэлд шууд итгэж, хувийн мэдээллээ илгээхээс өмнө баримт шалгах анхан шатны хаяг шалгах, агуулга нягтлах, зургаар хайх аргыг ашиглан шалгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангаас санхүүжилт олгоно гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document