Search

Билл Гэйтстэй уулзсан мэт зургийг хиймэл оюун ухаанаар хийж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2021

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дэлхийн тэрбумтан Билл Гейтс аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад: Би Баян-Өлгийд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Монгол Улсынхаа баруун хязгаарыг хөгжүүлэхийн төлөө Баян-Өлгийчүүд ээ, та нар ч бас хичээгээрэй гэж захисан гэнэ лээ” гэсэн тайлбартай пост  нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. Баян-Өлгий аймгийн албан ёсны мэдээлэлд Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай хөндсөн гэх мэдээ байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 12-нд Jenisbek Karimkhan нэртэй хаягаас “Дэлхийн тэрбумтан Билл Гейтс аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад: Би Баян-Өлгийд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Монгол Улсынхаа баруун хязгаарыг хөгжүүлэхийн төлөө Баян-Өлгийчүүд ээ, та нар ч бас хичээгээрэй гэж захисан гэнэ лээ” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 1,200 гаруй реакц, 0 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 233 удаа цааш түгээгдсэн байна.  

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон засвар оруулсан зураг, бичлэг шалгадаг hivemoderation хэрэглүүрээр шалгахад 65.3% хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Цаашлаад хиймэл оюунаар бүтээсэн контентыг таних sightengine хэрэглүүрийг ашиглахад 99%-тай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Шалгасан мэдээлэлд “…аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад…” гэсэн байгаа учир Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Facebook хуудас руу орж, албан ёсны мэдээлэл оруулсан эсэхийг шалгалаа.

Ингэхэд 2026 оны 07 дугаар сарын 14-нд тус хуудаснаас “НҮБ-ын Суурин зохицуулагч Яав Ван Хиердэн Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов” гэсэн тайлбартай пост оруулж байжээ.

Хиймэл оюун ухаанаар засварласан зураг болон “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” Facebook хуудаснаас 2026 оны 07 дугаар сарын 14-нд нийтэлсэн зургийг доор харьцуулж харууллаа.

Баян-Өлгий аймгийн албан ёсны мэдээлэлд Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай хөндсөн гэх мэдээ байхгүй байна

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыс гэх хүний Facebook хаяг руу орж үзэхэд Билл Гэйтстэй уулзсан талаар ямар ч мэдээлэл оруулаагүй байна. Мөн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын албан ёсны Facebook хаягт ч энэ талаар мэдэгдэл байхгүй байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Facebook хуудас болон албан ёсны “bayan-olgii.gov.mn” сайтад Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай мэдэээлэл байхгүй байна.

Дүгнээд хэлбэл, хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Дэлхийн тэрбумтан Билл Гейтс аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад: Би Баян-Өлгийд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Монгол Улсынхаа баруун хязгаарыг хөгжүүлэхийн төлөө Баян-Өлгийчүүд ээ, та нар ч бас хичээгээрэй гэж захисан гэнэ лээ” гэсэн тайлбартай пост  нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document