Search

“Өдөрт нэг шүршээд турна” гэх бүтээгдэхүүн хуурамч

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2001

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Түргэн хугацаанд өөх бууруулах шүршигч бүтээгдэхүүн гэж сурталчилжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үйлвэрлэгчийн нэр, орц найрлага, аюулгүй байдал нь тодорхойгүй, хуурамч үр дүнг харуулсан сурталчилгааг нийтэлж байна. Тогтмол дасгал хөдөлгөөн болон тэнцвэртэй хоолны дэглэмгүйгээр зөвхөн шүршигч бүтээгдэхүүн ашиглан турах боломжгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 28-нд “Body support shop” Facebook хаягаас “ZIZHU – БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ӨӨХ БУУРУУЛАХ ШҮРШИГЧ” гэсэн гарчигтай бичлэг нийтэлжээ. Тухайн бичлэгийг 11 реакц, 8 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 6 удаа хуваалцсан байна. Тухайн бичлэгт “Энэ нь өөхийг бууруулахад туслах үр дүнтэй арга гэж нэрлэгддэг. Ялангуяа хэвлийн өөхтэй хүмүүс энэ бүтээгдэхүүнийг анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн түр зуурын дэмжлэг биш, шууд нөлөөлөл үзүүлдэг. Та энэ өөх бууруулагч шүршигчийг хэрэглэвэл бие махбод өөрчлөлтийг өдөр бүр мэдэрнэ. Өдөр бүр нэг удаа шүршихэд хангалттай, өдөр ирэх тусам өөрчлөлт mод мэдрэгдэнэ. Ердөө 7 хоногийн дараа бие хөнгөн болно” гэж тайлбарлажээ.

Хаяг шалгах:

“Body support shop” Facebook хаяг нь 2026 оны 04 дүгээр сарын 29-нд нээгдсэн байна. Page transparenvy хэсэгт пэйжийн удирдлагын улсыг нууцалсан байна.

Мөн гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж буй боловч тодорхой хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээлэл байхгүй нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.

Тус хуудаснаас сурталчилж буй наалтын талаар албан ёсны танилцуулах хуудас, мэдээлэл байхгүй, зөвхөн коммент хэсэгт захиалах линк үлдээсэн байна. Тухайн линк рүү ороход үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй зөвхөн доошоо гүйлгэж хардаг сайт байна. Urlvoid хэрэглүүрээр сайтыг шалгахад Вьетнамаас удирдлагатай гэдэг нь харагдаж байна.

Зургаар шалгах

Өөх тос бууруулах шүршигч гэх түлхүүр үгээр Google Lens-ээр хайж үзэхэд ихэвчлэн Сингапур болон Хятад худалдааны сайтаар зарагдаж байна. Брэндийн албан ёсны сайт болон үйлдвэрлэгч илэрсэнгүй. Энэ нь баталгаагүй бүтээгдэхүүний шинж юм.

Худалдааны сайтын мэдээлэлд орц найрлагыг бүрэн дурдалгүй “хэдэн зуун эмийн ургамлын орцтой” гэсэн байна. Энэ нь орц найрлага тодорхойгүй бүтээгдэхүүн гэсэн үг юм.

Мөн бичлэгийн зургийг шалгаж үзэхэд, бичлэгт хэрэглэж буй цацлага сурталчилж буй бүтээгдэхүүний зурагтай нийцэхгүй, хуурамч сурталчилгаа гэдгийг баталж байна.

Агуулгыг нягтлах

Өөх тос бууруулах шүршигчийн талаар Pubmed, GoogleScholar, Researchgate эрдэм шинжилгээний сайтаас хайхад бүтээгдэхүүний үйлчилгээ, орц найрлага, аюулгүй байдал зэргийг судалсан судалгаа илрээгүй.

Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд болон Webmd сайтуудад жин хасах зориулалттай бүтээгдэхүүнүүд нь биеийн өөх тосыг шууд алга болгохгүй, түүний оронд хоол шингээх үйл явцыг нэмэгдүүлэх эсвэл хоолны дуршлыг бууруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Гэвч эдгээр нь шинжлэх ухааны үндэслэлгүй, онолын түвшинд байгааг анхааруулсан байна.

Шалгасан бичлэгт түргэн хугацаанд жин хасах агуулгатай мэдээллийг өгч байсан. АНУ-ын худалдааны комиссоос гаргасан “Жин хасах сурталчилгааны бодит байдал” нийтлэлд “Маш түргэн жин хасах үр дүнг сурталчилж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд залилан байдаг. Цаашдаа эрүүл мэндийг ч хохироох боломжтой гэж анхааруулжээ.

Мөн цаашлаад:

  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна,
  • Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна, (Худал)
  • Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй,
  • Богино хугацаанд их жин хасна,
  • Хүн болгонд тохирно,
  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.

Үргэлжлүүлэн, бодит дэглэм болон тогтмол дасгал хөдөлгөөнгүй жин хасах боломжгүй гэдгийг тэмдэглэсэн. Бичлэгт үзүүлж байгаагаар шууд үр дүн үзүүлэх, зөвхөн нэг бүтээгдэхүүнээр жин хасах зэрэг нь бүгд залилангийн нэг арга юм.

Дүгнэлт

Үйлвэрлэгчийн нэр, орц найрлага, аюулгүй байдал нь тодорхойгүй, хуурамч үр дүнг харуулсан сурталчилгааг нийтэлж байна. Тогтмол дасгал хөдөлгөөн болон тэнцвэртэй хоолны дэглэмгүйгээр зөвхөн шүршигч бүтээгдэхүүн ашиглан турах боломжгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Түргэн хугацаанд өөх бууруулах шүршигч бүтээгдэхүүн гэж сурталчилжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document