2026 оны 07 дугаар сарын 26-нд Hot Field, Fvgrhtjyk гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Яг одоо ороод туршаад үз” гэх агуулгатай постыг Rokit Bay-ийн зураг, MonPay-ийн логотой постерын хамт түгээжээ.
Хаягийг шалгая
Пост түгээсэн хоёр пэйжийн ил тод байдлыг шалгахад маш цөөн дагагчтай, үүсээд удаагүй, пэйжийн үйл ажиллагаа явуулдаг төрлөө сонгохдоо дурын, авцалдаагүй төрлийг сонгосон, танилцуулга хэсгээ хоосон орхисон эсхүл зохиомлоор гаднын мэдээллээр дүүргэсэн байгаа зэрэг нь хуурамч пэйж гэдгийг харуулж байна.

Агуулгыг шалгая
Сурталчилгааны постер зургийг Hive Detect хэрэглүүрээр шалгахад 99.9%-тай ChatGPT ашигласан гэсэн үр дүн гарсан нь Rokit Bay-ийн зургийг хиймэл оюун ухааш ашиглан сурталчилгаандаа ашиглажээ.

MonPay ямар нэг мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаггүй
Түгээсэн постерт MonPay Slots-ийг уриалж байгаа боловч MonPay нь ямар нэг мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулддаггүй бөгөөд Монгол банкаар баталгаажсан, Монголын анхны тусгай зөвшөөрөл бүхий үндэсний цахим төлбөр тооцооны хэрэгсэл юм.

Дүгнээд хэлбэл хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед цахим орчинд олны танил хүн, албан байгууллага, компанийн лого, зургийг хиймэл оюун ухаанаар үүсгэж иргэдийн итгэлийг олж, залилан үйлдэх явдал олширсоор байна.
Иймд та аливаа пост түгээсэн хаягийг байнга нягталж байхаас гадна зураг, постерыг хиймэл оюун ухаан ашигласан эсэхийг Hive Detect хэрэглүүр ашиглан шалгаж байгаарай.




