Search

“Залиланд алдсан хохирлыг барагдуулах үйлчилгээ үзүүлнэ” хэмээн иргэдийг дахин залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1999

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Та залилангийн хохирогч болсон уу. Манай үйлчилгээ таны хохирлыг нөхөн төлүүлэхэд туслахад бэлэн байна. Өнөөдөр хүсэлтээ гаргаж, нөхөн төлбөрөө аль болох хурдан авах боломжтой. Энэ боломжийг бүү алдаарай” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч пэйжээс “залиланд өртөж, мөнгөө алдсан иргэдэд хохирлыг барагдуулна” хэмээн иргэдийг хуурч, хувийн мэдээллийг нь цуглуулан, залилан үйлдэж байна. Залилан, хулгайн хэргийг мөрдөн шалгадаг цорын ганц мэргэжлийн байгууллага нь Цагдаагийн Ерөнхий Газар гэдгийг санах хэрэгтэй. Иймд баталгаагүй хаягт хандаж, өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр шууд ЦЕГ-ын 102 дугаарт яаралтай холбогдоорой.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 29-нд Daatgal Niigmiin нэртэй Фэйсбүүк пэйж “Та залилангийн хохирогч болсон уу. Манай үйлчилгээ таны хохирлыг нөхөн төлүүлэхэд туслахад бэлэн байна. Өнөөдөр хүсэлтээ гаргаж, нөхөн төлбөрөө аль болох хурдан авах боломжтой. Энэ боломжийг бүү алдаарай” гэх агуулгатай пост түгээснийг 151 реакц, 141 сэтгэгдлээр идэвхжүүлж, 16 удаа цааш түгээжээ.

Хаягийг шалгая

Пэйжийн ил тод байдлыг шалгахад маш цөөн буюу 57 дагагчтай, “Холбоо олон улсын эмэгтэйчүүдийг дэмжих холбоо” гэх үйл ажиллагаатайгаа хамааралгүй тайлбар оруулсан, зохиомол вэбсайт, имэйл хаяг холбож өгчээ. Хуурамч пэйжийн түгээмэл нэг шинж тэмдэг нь бусдын мэдээллийг ашигласан эсхүл зохиомлоор мэдээллээ оруулсан байдаг. Энэхүү пэйжийн хувьд энэ шинж тэмдэг харагдаж байгаа нь хуурамч гэдгийг илтгэж байна.

Агуулгыг шалгая

Бид постын дагуу чатаар холбогдоход “та залиланд алдсан мөнгөний хэмжээг нэр, хот, утасны дугаар, дансны дугаар, банкны нэр зэрэг мэдээллээ илгээнэ үү” хэмээн хувийн мэдээлэл шаардаж байна. Үүнээс гадна монгол хэлэнд зохимжгүй үг хэллэг ашигласан байгаа нь гаднын улсаас орчуулгын хэрэглүүр ашиглан хандаж байгааг харж болно.

Түгээсэн постын дагуу чатаар холбогдлоо

Залилан, хулгайн хэргийг мөрдөн шалгадаг цорын ганц мэргэжлийн байгууллага нь Цагдаагийн Ерөнхий Газар юм. Иймд баталгаагүй хаягт хандаж, өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр шууд ЦЕГ-ын 102 дугаарт яаралтай холбогдох хэрэгтэй.

Цахим орчинд гаднын улсаас монгол иргэдийн хувийн мэдээллийг авах зорилготой энэ төрлийн цахим залилан олшроод байгаа энэ үед та хувийн мэдээллээ өгөхөөсөө өмнө түгээж буй хаяг, агуулгыг нягталж, шалгаж байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Та залилангийн хохирогч болсон уу. Манай үйлчилгээ таны хохирлыг нөхөн төлүүлэхэд туслахад бэлэн байна. Өнөөдөр хүсэлтээ гаргаж, нөхөн төлбөрөө аль болох хурдан авах боломжтой. Энэ боломжийг бүү алдаарай” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document