Search

БНСУ-ын “GS Caltex” компани нь импортын түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70%-ийг дэлхийн 60 гаруй улсад экспортолдог

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1996

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Огт Бензингүй гадаадаас 100% импортоор авдаг Улсаас очиж тэдний авсан Бензинээс гуйлга гуйх санаа төрдөг л юм байна” гэх пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын 30 орчим улсаас импортоор авсан түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг дэлхийн 63 улсад экспортолдог БНСУ-ын хоёр дахь том газрын тосны үйлдвэр болох “GS Caltex”-ээс Монгол улс наймдугаар сард багтааж эхний бүтээгдэхүүнээ хүлээн авахаар хэлцэл хийж байгааг “гаднаас бензинээ авдаг улсаас гуйлга гуйлаа” гэж мэдээлсэн нь төөрөгдүүлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 31-нд Ochir Bold хаягаас “Огт Бензингүй гадаадаас 100% импортоор авдаг Улсаас очиж тэдний авсан Бензинээс гуйлга гуйх санаа төрдөг л юм байна” гэх пост оруулсныг 494 реакц, 48 сэтгэгдлээр идэвхжүүлж, 83 удаа цааш түгээсэн байна.

Энэ нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д айлчилж, шатахууны асуудлаар яриа хэлцэл хийх болсон мэдээллээс үүдэж, БНСУ-ыг “огт бензингүй, гаднаас импортоор авсан бензинээс нь гуйх гэж байна” гэсэн агуулгаар хэлжээ.

07 дугаар сарын 31-нд АҮЭБ-ын сайд Г.Дамдиням facebook хаягаараа “БНСУ-ын “GS Caltex” компанитай Монголын газрын тос импортлогч ААН-дын төлөөллүүдийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлуудаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлэв. 8 сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв…” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын албан ёсны facebook хаяг

“GS Caltex” нь 1967 онд анхны хувийн хэвшлийн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан бөгөөд өдгөө газрын тос боловсруулах, нефть-химийн бүтээгдэхүүн, base oil, тосолгооны материал, эрчим хүчний шинэчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа БСНУ-ын хоёр дахь том компани юм. Өдөрт 800,000 орчим баррель түүхий нефть, 275,000 баррель хүнд нефть (Heavy Oil Upgrading, HOU) боловсруулах хүчин чадалтай.

  • Тус компани нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулж, хараат бус байдлаа хадгалах зорилгоор Ойрхи дорнод, АНУ, Зүүн өмнөд Ази, Австрали, Европ зэрэг бүсийн 30 орчим улсаас түүхий нефть импортлон авч боловсруулдаг.
  • Импортолсон түүхий нефтийг боловсруулан дэлхийн зах зээлд экспортолдог бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг 60 гаруй улсад экспортолдог.
БНСУ-ын Ёсү дэх “GS Caltex” компанийн нефть боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор. Эх сурвалж: reddit

Тус компанийн 2025 оны хөрөнгө оруулагчдад зориулсан тайланд

  • Экспортын борлуулалт ≈ 71.5%
  • Дотоодын борлуулалт ≈ 28.5% гэж мэдээлсэн байна.

The Korea Times-ын мэдээлснээр “GS Caltex” нь 2016 оноос орлогынхоо 70 гаруй хувийг экспортоос олдог болсныг онцолжээ.

2021 онд АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээлснээр БСНУ өдөрт 3.3 сая баррель түүхий нефть боловсруулах хүчин чадалтай бөгөөд үүний 1.1 саяыг хамгийн том компани болох SK Energy боловсруулдаг бол хоёрдугаарт 744,000 баррель түүхий нефть боловсруулдаг “GS Caltex” ордог гэжээ.

Дүгнэхэд, гаднын 30 орчим улсаас импортоор авсан түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг дэлхийн 63 улсад экспортолдог БНСУ-ын хоёр дахь том газрын тосны үйлдвэр болох “GS Caltex”-ээс Монгол улс наймдугаар сард багтааж эхний бүтээгдэхүүнээ хүлээн авахаар хэлцэл хийж байгааг “гаднаас бензинээ авдаг улсаас гуйлга гуйлаа” гэж мэдээлсэн нь төөрөгдүүлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Огт Бензингүй гадаадаас 100% импортоор авдаг Улсаас очиж тэдний авсан Бензинээс гуйлга гуйх санаа төрдөг л юм байна” гэх пост оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document