Search

Цалин аваагүй ажилчид нарны хавтан эвдэлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1990

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нигер улсад нарны хавтан бороо оруулахгүй байна гэж итгэсэн тул эвдсэн” гэх тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

2018 онд Энэтхэгт болсон үйл явдлын бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Ингэхдээ бичлэгт дүрсэлсэн  үйл явдлыг мухар сүсэг мэтээр буруугаар тайлбарласан. “Нарны хавтан бороо оруулахгүй байна” гэж итгэснээс бус цалин хөлсөө аваагүй ажилчид дургүйцэн хавтангуудыг цохиж, эвдэлсэн аж.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 29-нд Tushig Bro нэртэй хаягаас “Нигери улсад болсон явдал. Тэд нарны хавтангууд бороо оруулахгүй байна гэж итгэсэн тул эвдсэн гэж байгаа” гэсэн тайлбартай хүмүүс нарны хавтан эвдэлж буйг дүрсэлсэн бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 102 сэтгэгдлээр идэвхжүүлж, 53 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2018 онд Youtube-д нийтлэгдсэн бичлэг илэрцээр гарч ирлээ. 2018 оны 02 дугаар сарын 19-нд @VoltixElectronicsLab Youtube сувагт “Цалин хөлсөө аваагүйн улмаас Махараштра мужийн Чалисгаонд байрлах 100МВТ-ийн хүчин цадалтай нарны цахилгаан станцын нарны панелуудыг сүйтгэжээ” гэх тайлбартай нийтэлжээ.

2018 оны 02 дугаар сарын 15-нд Climate Samurai сайтад тус үйл явдлын тухай “Цалингаа аваагүй ажилчид Энэтхэгийн Махараштра мужийн Чалисгаон хотод байрлах нарны панелийг эвдэлсэн” хэмээн мэдээлж байсан. Тухайн үед Энэтхэгийн NDTV мэдээний сувгийн хөтлөгч Гарги Рават X (Хуучнаар Twitter) хуудастаа “Үнэхээр харамсалтай байна. Эрх баригчид үүнийг илүү дээр зохицуулсан ч болоосой… Цалин хөлсөө аваагүйн улмаас Махарашта мужийн 100 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нарны зайнуудыг сүйтгэжээ” хэмээн нийтэлж, Climate Samurai сайтын холбоосыг хуваалцжээ. Үүнээс харахад шалгасан бичлэг  дээрх үйл явдал Нигер биш Энэтхэг улсад болсон бөгөөд нарны хавтан бороо оруулахгүй байна гэж итгэсэн иргэд бус цалингаа аваагүй ажилчид бухимдлаа илэрхийлэн хавтангуудыг эвдэлсэн байна.

Тус бичлэгийг 2018 оноос хойш жил бүр төөрөгдүүлсэн тайлбартайгаар дахин сэргээн түгээж байна. Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP, Teyit, The Logical Indian зэрэг баримт шалгах төвөөс “нарны хавтан бороо оруулахгүй байна гэж итгэсэн иргэд сүйтгэжээ” гэх агуулгатай түгсэн бичлэгийг шалгаж төөрөгдүүлсэн хэмээн тайлагнасан.

Дүгнэлт

2018 онд Энэтхэгт болсон үйл явдлын бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Ингэхдээ бичлэгт дүрсэлсэн  үйл явдлыг мухар сүсэг мэтээр буруугаар тайлбарласан. “Нарны хавтан бороо оруулахгүй байна” гэж итгэснээс бус цалин хөлсөө аваагүй ажилчид дургүйцэн хавтангуудыг цохиж, эвдэлсэн аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Нигер улсад нарны хавтан бороо оруулахгүй байна гэж итгэсэн тул эвдсэн” гэх тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document