Search

Зөөвч-Овоо ордын уран ашиглалтын лизензийг 2015 онд авсан ба туршилтын олборлолтыг 2021 онд хийжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1979

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хайгуулын лицензээр 10.4тн шар нунтаг олборлуулсан нь МАНАН өчиггүй тарах үндэслэл мөн биз !?” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК нь  2015 оны 06 дугаар сард “Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2021-2022 оны хооронд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлох үед хайгуулын биш ашиглалтын лицензтэй байсан.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 23-ний өдөр Ш. Гэрэлмаа нэртэй Facebook хэрэглэгч “Хайгуулын лицензээр 10.4тн шар нунтаг олборлуулсан нь МАНАН өчиггүй тарах үндэслэл мөн биз !?” гэсэн пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 269 реакц, 30 сэтгэгдлээр идэвхжүүлж, 184 удаа цааш түгээжээ.

Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК-ийн сайтад мэдээлснээр 2015 оны 06 дугаар сард “Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов” гэсэн байна.

Эх сурвалж: badrakhenergy.com

Мөн бид 2006 оноос хойш жил бүр гарч буй Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (МОҮИТБС)-ын тайлан-гуудыг шүүж үзлээ. Эдгээрээс 2015, 2016, 2017 оны тайлангуудад ураны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн хүснэгтээр танилцуулсан байна. Харин 2018 оны тайланд нийтлэгдсэн ураны ашиглалтын тусгай зөвшөөрлийн жагсаалтад Зөөвч-Овоо орд байгаа нь доорх хүснэгтэд харагдаж байна.

Эх сурвалж: МОҮИТБC-ын 2018 оны тайлан

Дээрх хоёр эх сурвалжаас харахад “Бадрах Энержи” ХХК нь ашиглалтын тусгай лицензийн зөвшөөрөлтэйгөөр 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлосон байна.

Эх сурвалж: badrakhenergy.com

Дүгнээд хэлбэл, Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК нь  2015 оны 06 дугаар сард “Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2021-2022 оны хооронд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлох үед хайгуулын биш ашиглалтын лицензтэй байсан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хайгуулын лицензээр 10.4тн шар нунтаг олборлуулсан нь МАНАН өчиггүй тарах үндэслэл мөн биз !?” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document