Search

Судасны бүдүүрлийг тос түрхэж эмчлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1975

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Оройн цагаар болон ачааллын дараа хөл өвдөх, судас сулрах шинж тэмдгийг Leg vein cream Япон тос хөнгөлнө” гэх тайлбартай судасны бүдүүрлийн эсрэг тос сурталчилсан бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын удирдлагатай хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Хөлийн судас бүдүүрсэн тохиолдолд тос хэрэглэх нь үр дүнгүй. Хэдий энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах нь шууд илрэх сөрөг нөлөөгүй ч цаг алдах, санхүүгээрээ хохирох цаашлаад өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Иймд аливаа өвчнийг эмчилнэ гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг дур мэдэн авч хэрэглэхээсээ өмнө заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 01-нд Варикозын судасны тос нэртэй хуудаснаас “Оройн цагаар болон ачааллын дараа хөл өвдөх, судас сулрах шинж тэмдгийг Leg vein cream Япон тос хөнгөлнө” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн. Энэхүү бичлэгийг нийт 191 реакц, 152 сэтгэгдлээр идэвхжүүлж, 96 удаа цааш түгээсэн байна.

Хаяг шалгах

“Варикозын судасны тос” хуудас нь анх 2026 оны 6-р сарын 24-нд нээгдсэн. Page transparency хэсгээс пейжийн админы тухай мэдээллийг шалгахад Вьетнамд байршилтай 7 админ удирдаж байна.  Мөн тус хуудас нь ямар нэгэн тодорхой хаяг, дугаарын мэдээлэлгүй байгаа нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм. Хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдох, эсвэл утасны дугаараа үлдээхийг уриалж, “Зөвхөн өнөөдөр хямдралтай” гэж яаруулж буй нь гаднын улсаас удирддаг хуурамч хаягаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлахдаа ашигладаг түгээмэл хэлбэр юм. Эл хаягаас нийтэлсэн зураг, бичлэгүүд ихэвчлэн хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн буюу бодит хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй, эсвэл бусад хүмүүсийн бичлэгийг хуулбарласан түгээмэл загвартай байна.

Зургаар хайх

Шалгасан бичлэгт харагдаж буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад онлайн худалдааны сайтуудад тус бүтээгдэхүүнийг “үе мөчний үрэвслийг намдаах тос” хэмээн сурталчилсан гидэрчүүдарч ирлээ. Гэвч эдгээр сайт уруу ороход бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, аль эсвэл Сингапур, Малайз гэх мэт байршилтай худалдааны хуудас руу чиглэж, орох боломжгүй хэмээн алдаа зааж байна. Харин бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, албан ёсны хуудас хайлтын үйл явцад илрээгүй. Мөн Тайландын Ejthani эмнэлгийн сайтад “Варикоз крем нь судасны бүдүүрлийн бууруулна, сэргийлнэ гэсэн эм зүйн судалгаа байгүй” хэмээн мэдээлж, тус бүтээгдэхүүн судасны бүдүүрлийг эмчилэхгүй болохыг анхааруулсан.

Агуулгыг нягтлах

Одоогийн байдлаар “Senjoko Варикоз крем”-ийн найрлага, үр дүн, аюулгүй байдлыг судалсан бие даасан, хянагдсан эмнэлзүйн судалгаа байхгүй бөгөөд зөвхөн судасны бүдүүрлийн талаарх судалгаанууд нийтлэгдсэн аж. Тухайлбал, Pubmed болон Google Scholar нээлттэй судалгааны сангаас “varicose“, “varicose cream“, “Senjoko” гэх түлхүүр үгээр хайхад тус бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл, судалгааны тайлан илрээгүй.

Харвардын анагаах ухааны сургуулийн мэдээлснээр, Варикоз буюу судасны бүдүүрэл нь судас гэмтэх, хөөх, хэт их цусаар дүүрснээс үүсдэг. Энэн нь ихэвчлэн хөл хэсэгт үүсдэг бөгөөд удамшлаас шалтгаалсан эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд, удаан хугацаагаар тасралтгүй зогсож ажилладаг хүмүүст тохиолдох эрсдэлтэй байдаг. Судасны бүдүүрлийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр шинж тэмдгийг бууруулах, өвчнийг хүндрүүлэхгүй байх боломжтой боловс хүндэрсэн тохиолдолд эмчийн зөвлөмжийн дагуу эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай юм.

Мэргэжилтнүүд тос ямар ч найрлага, үнийн дүнтэй байсан бүдүүрсэн судсыг эмчлэх боломжгүй хэмээн анхааруулж байна. Энэ төрлийн тоснууд ихэвчлэн хаван бууруулж, тайвшруулах нөлөөтэй ч судасны бүдүүрлийг эмчлэхгүй. Учир нь удасны бүдүүрэл нь арьсны дотор, судасны хананы дотоод хэсэгт бий болдог. Өөрөөр хэлбэл, тос судасны даралтыг бууруулж, агшаах боломжгүй юм.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, гаднын удирдлагатай хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Хөлийн судас бүдүүрсэн тохиолдолд тос хэрэглэх нь үр дүнгүй. Хэдий энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах нь шууд илрэх сөрөг нөлөөгүй ч цаг алдах, санхүүгээрээ хохирох цаашлаад өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Иймд аливаа өвчнийг эмчилнэ гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг дур мэдэн авч хэрэглэхээсээ өмнө заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Оройн цагаар болон ачааллын дараа хөл өвдөх, судас сулрах шинж тэмдгийг Leg vein cream Япон тос хөнгөлнө” гэх тайлбартай судасны бүдүүрлийн эсрэг тос сурталчилсан бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document